K- Драма

Эдгээр драмануудыг вебтүүнээс сэдэвлэсэн гэдгийг та мэдэх үү?

Вебтүүн нь энгийнээр хэлвэл онлайн комик ном юм.Нэг бүлгийг зохиолч болон зураач 7 хоног бүр гаргадаг бөгөөд уншдаг сая,сая хүмүүс байдаг.Зарим алдартай драманууд сэдэвлэсэн бөгөөд эдгээрээс дурдвал “Princess Hours”, “Full House”, “Itaewon Class”, “Uncanny Counter”, True Beauty” зэрэг алдартай драманууд манга болон вебтүүнээс сэдэвлэж байжээ.Энд таны мэдэхгүй байж магадгүй драмануудыг танилцуулж байна.

1.Lucky Romans

Kim Dal Nim вебтүүн зохиолыг нь бичсэн бөгөөд 2014 онд цацагдаж байжээ.Харин к дараманы хувьд Choi Yoon Kyo бичиж 2016 онд цацаж байжээ.Гол дүрд Ryu Jun Yeol Hwang Jung Eum нар тогложээ.Үйл явдлын хувьд дүүгийнхээ эмнэлгийн төлбөрийг төлөх гэж ажиллаж буй Bo Nui(Hwang Jung Eum) болон гоц ухаантай интернет тоглоомны захирал болох Soo ho (Ryu Jun Yeol) нар уулзсанаар эхлэх юм байна.

2. Item

Вебтүүн зохиолыг Min Huyng болон Kim Joon Joo Ji бичсэн бөгөөд эхний бүлэг нь 2017 оны 3р сард орж байжээ.Драманы хувьд 2019 онд цацагдсан бөгөөд Joo Ji Hoon Jin Se Yoo нар гол дүрд нь тогложээ.

3. Her Private Life

2017 Kim Sung Yeon-ийн бичсэн роман ба амжилттай байсан тул 2019 онд вебтүүн(Jun Hye Jin) болж байжээ.Энэхүү драма нь роман болон вебтүүний хослол болсон амжилттай драма юм.

4.Extraordinary You

Энэхүү драма мөн вебтүүнээс сэдэвлэсэн бөгөөд вебтүүнийг Moo Ryoo бичсэн юм.Жинхэнэ нэр нь “July Found by Chance” байжээ.2018 оны 1 сард вебтүүн нь орсон бол Драма нь 2019 оны 10 сард цацагджээ.

5. Dinner Mate

Вебтүүн зохиолын нэр нь “Would You Like To Have Dinner Together?” бөгөөд Park Shi in бичиж байжээ.2013 онд вебтүүн цацагдаж байсан бол драма маань 2020 оны 5 сарын 25нд цацагджээ.Үйл явдлын хувьд медиа компанид ажилладаг болон сэтгэц мэдрэлийн эмч энгийн зоогийн үеэр танилцалснаар эхэлдэг ажээ.

6.Mystic Pop-Up Bar

Жижигхэн зоогийн газар ажиллуулдаг гол дүрийн 3 маань хүмүүсийн гомдлыг тайлж өөрсдийнхөө нүгэлийг цайруулдаг талаар гардаг драма юм.Bae Hye Soo бичсэн вебтүүн зохиолоос сэдэвлэсэн бөгөөд 2016 онд вебтүүн цацагдаж байжээ.

7. Taxi Driver

Саяхан цацагдаад байгаа маш их амжилт дагуулж байгаа энэхүү драма мөн вебтүүнээс сэдэвлэжээ.Вебтүүн зохиолыг Carlos зургийг Lee Jae Jin зурж байжээ.

8.Navillera

Song Kang,Park in Hwan болон Na Moon Hee нар гол дүрд тоглосон энэхүү драма мөн сэдэвлэж байжээ.Вебтүүн зохиолыг Hun бичсэн бол зургийг Ji Min зуржээ.2017 онд вебтүүн цацагдаж байсан бол Драма маань 2021 оны 3 сарын 22нд цацагдсан юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Content is protected !!