K- Драма

IU монгол мөнгөөр 1.2 тэрбум орчим төгрөгийн хандив өргөжээ.

Энгийн хатан хаан!

IU нь 28 насныхаа төрсөн өдрийнхөө баяраар фенүүдийнхээ нэрийн өмнөөс 444,000 орчим доллар(1.2 тэрбум төгрөн орчим) хандив өргөжээ.

Түүний агентлаг EDAM Entertainment-ийн мэдээлснээр IU нь Солонгосын Хүүхдийн Хавдрын Сан, Yeouldol, ховор өвчтэй хүүхдүүдийг дэмжих бүлэг, Солонгосын Гэрлээгүй эхчүүдийн гэр бүлийн холбоо, Солонгосын Ахмадын Дэмжлэгийн төв, Пурмэ сан, Хүүхдийн сайн сайхны нийгэмлэг зэрэг байгууллагуудад 1.2 тэрбум орчим төгрөг хандив өргөжээ.

IU нь 20-иод насныхаа сүүлчийн төрсөн өдрийг тэмдэглэхийн тулд IUAENA нэрээр (T / N: Солонгост 29 настай) 20-иод жилийн турш хайрлаж ирсэн хайраа өчүүхэн төдий ч гэсэн эргүүлэн төлжээ.

EDAM Entertainment

IU нь дебют хийснээсээ хойш олон тооны үйлс, буяны байгууллагуудад хандив өргөж, хандивын дагина хэмээн байнга магтдаг байв. Гуравдугаар сард тэрээр LILAC хэмээх 5 дахь цомгоо гаргахтай зэрэгцэн ганц бие эцэг эхийн гэр бүл, сонсголын бэрхшээлтэй иргэдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор ₩ 100 сая вон (88.800 орчим доллар) хандив өргөсөн. Одоогийн байдлаар IU удахгүй нээлтээ хийх Брокер киноныхоо зураг авалтыг хийж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
0
+1
3
+1
3
+1
1
+1
0
+1
0
+1
0
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Content is protected !!