КPOP

Онгоцны буудал дээр эвгүй байдалд орж байсан айдолууд…

Ихэнх тохиолдолд фенүүд онгоцны буудал дээр айдолтойгоо таарвал аль болох зай барин хүндрэл учруулахгүйг хичээдэг.Гэвч зарим тохиолдолд хувийн орон зай руу нь хэт нэвтрэн айдолоо а.й.м.ш.и.г.т.а.й байдалд оруулах тохиолдол ч гардаг юм.Ингээд та бүхэндээ онгоцны буудал дээр эвгүй байдалд орж байсан 3н тохиолдлыг танилцуулж байна.

1. Taeyeon (Girls’ Generation)

2017 оны 8 сард Индонези улсын Жакарта хотын онгоцны буудалд газардсан юм.Тэрээр хамгаалагчгүй явж байсан бөгөөд түүнтэй зөвхөн менежер нь л цуг явж байжээ.Фенүүд нь хэт их түлхсний улмаас Taeyeon газарт унаж бэртэх дөхсөн гэдэг.Удалгүй онгоцны буудлын хамгаалалтын алба ирэн авч явсан ч фенүүд нь тайван явуулахгүй байсан нь маш их хүндрэл учруулж байсан юм.

Тэр үед миний сэтгэл их гонсойсон учир нь миний фенүүд намайг унагааснаас болж би бэртэх дөхсөн юм.

Taeyeon

2. NCT 127

2019 оны 5 сард NCT 127 Мексик улсаар аялж байжээ.Тэр үед хөгжилтэй гоё байхыг хүсэж байсан ч онгоцны буудал дээр байдал эсрэгээрээ байжээ.Тэр үед фенүүд нь хүндлэлгүй нэвтрэх ёсгүй зай руу нь нэвтэрч орж байсан юм.Үүгээр ч зогсохгүй Taeyong болон Jungwoo нар бага зэргийн цохиулсан бөгөөд 1 фен нь Yuta-ийн малгайг авах гэж дайрж байсан аж.

3. ENHYPEN

Дебют ээ арай хийгээгүй байсан бөгөөд өнгөрсөн жилийн 9 сард Сөүл Gimpo онгоцны буудал дээр энэ явдал болж байжээ.Фенүүд нь тэднийг тойрон зураг бичлэг ихээр хийж байсан бөгөөд гишүүдэд үнэхээр хүндээр дуссан юм.Тэдний менежер аль болох аюулгүй авч явахыг хичээж байлаа.Мэдээ цацагдаснаас хойш цагийн дараа сошиал орчинд ENHYPEN хамтлагийн төлөөх давалгаа явагдаж байжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
4
+1
1
+1
1
+1
4
+1
5
+1
6
+1
26
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Content is protected !!