КPOP

SM entertainment “Pinkblood” хэмээх нэртэй шинэ хамтлагтай болох уу?

Pinkblood гэж яг юу бол? SM entertainment tiktok болон инстаграм дээр “pinkblood” хэмээх нэртэйгээр хаяг шинээр нээжээ.

SM Entertainment нь 2021 оны 5-р сарын 11-ний өдөр “PINKBLOOD” хэмээх нэрийг (мөн түүний солонгос хэл дээрх “핑크 블러드” үсэг) бүртгүүлэх хүсэлт гаргасан. Эхэндээ фенүүд энэ талаар нэг их боддоггүй байсан, яагаад гэвэл SM энтэртайнмэнт хэзээ ч дасдаггүй олон нэрийг тэмдэглэдэг зуршилтай байсан аж. Гэсэн хэдий ч SM “Pinkblood” нэрэнд зориулж лого хийсэн бөгөөд энэ нь олон үзэгчдийг эргэлзэхэд хүргээд байна.

Гэхдээ энэ нэр шинэ хамтлаг болох эсвэл өөр төсөл эсэх нь тодорхойгүй байна.Ингээд та бүхэндээ боломжит хувилбаруудыг танилцуулж байна.

1.Girls Generation unit?

Girls Generation хамтлагийн 3 дах дэд нэгдэл байж болох талаар үзэгчид санаа дэвшүүлж байгаа бөгөөд тэдний анхны нэгдэл нь 2012 онд байсан бөгөөд түүнээс хойш олон гишүүд нь гэрээгээ цуцлаж 2018 онд дахин шинэ гишүүн нэмж нэгдэж байсан юм.

3. Aespa Project?

Өөр нэгэн таамаг байгаа нь pinkblood нь aespa-ийн шинэ төсөл байж болох эсэх юм.Гэсэн хэдий ч фенүүд нь aespa-тай яг яаж холбогдохыг мэдэхгүй байгаа юм.Зарим фенүүдийн гаргасан санаа бол шинэ гишүүд нэмэж аван NCT тэй төстэйгээр дэд бүлэг байгуулах гэсэн хардлагууд явж байгаа аж.

3. superM эмэгтэй хувилбар?

Хүмүүсийн дунд хамгийн их яригдаж байгаа таамаг бол superM-ийн эмэгтэй хувилбар байж болох эсэх талаар юм.

4.Music Story шинэ эмэгтэй хамтлаг?

Энэ таамгууд дундаас хамгийн боломжтой хувилбар нь юм.Music Story энэ жил шинэ 6 гишүүнтэй хамтлаг гарна гэдгийг батлсасан бөгөөд хүмүүсийн сайн мэдэхгүй байгаа зүйл нь Music Story SM эзэмшдэг юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Content is protected !!