K- Драма

Үзэгчдийн сонгосон 15 шилдэг романтик, инээдмийн төрлийн драманууд…

Аливаа к драма бүр өөр өөрийн гоё мэдрэмжүүдийг үзэгчдээ өгдөг билээ.RANKER хэмээх сайт дээр үзэгчдийн дунд романтик, инээдмийн төрлийн драманы талаар сануулга асуулга явуулан хамгийн их санал авсан драмануудыг танилцуулж байна.Та хэдийг нь үзсэн бэ?

15. Touch Your Heart

Yoo In Na, Lee Dong Wook нарын тоглосон “Touch Your Heart” бол түүний карьерыг хохироосон шуугиан тарьсан шилдэг жүжигчний тухай 2019 оны K-Drama бөгөөд түүнийг хоёр жилийн турш ажилгүй болгож байгаа юм. Удахгүй гарах томоохон телевизийн цуврал кинонд тоглохын тулд тэрээр хуулийн байгууллагад туршлага хуримтлуулахыг зөвшөөрч, өмгөөлөгчийн нарийн бичгийн даргаар ажиллахаар болжээ. Энэ хоёр дүрийн хооронд үүссэн хайрын тухай өгүүлдэг юм.

14. W: Two Worlds

Lee Jong Suk, Han Hyo Joo нар тоглосон W: Two Worlds бол 2016 оны K-Drama цуврал бөгөөд түүний домогт зохиолч, зураач Oh Seong Moo-ийн бичсэн, зурсан W хэмээх зохиомол вэбтүүны тухай юм.

13.Hotel del luna

Yeo Jin Goo болон IU нар гол дүрд тоглосон бөгөөд 2019 онд үзэгчдийн хүртээл болсон юм.Энийг үзээгүй бол таньд үзэхийг зөвлөж байна.

12. Suspicious Partner

Ji Chang Wook, Nam Ji Hyun нарын тоглосон Suspicious Partner бол прокурор Нох Жи Вүү, прокурорын дадлагажигч Eun Bong-hee нарын тухай гардаг 2017 оны K-Drama бөгөөд тэд психопаттай холбоотой нууцлаг хэрэг дээр хэрхэн хамтран ажилладаг тухай өгүүлдэг юм.

11.I Am Not a Robot

Yoo Seung Ho, Chae Soo Bin, Um Ki Joon нарын гол дүрд тоглосон Би робот биш драма нь , амжилттай ажилласан санхүүгийн бүлгийн захирал Ким Мин Кюгийн тухай гардаг ховор анагаах ухааны өвчнөөс болж тусгаарлагдсан амьдардаг 2017-2018 оны К-драма юм.

10.True Beauty

Moon Ga Young, Cha Eun Woo, Hwang In Youp, болон Park Yoo Na нар гол дүрд нь тоглосон бөгөөд өсвөр насны хайрын тухай харуулсан үнэхээр хөөрхөн драма юм.

9.It’s Okay to Not Be Okay

Kim Soo Huyn болон Seo Ye Jin нар гол дүрд нь тоглосноор бид сайн мэдэх билээ.Хэрвээ та энэ 2-ийн хайрын хамтралыг үзмээр байвал энэхүү драмыг үзэхийг зөвлөж байна.

8.Legend of the Blue Sea

Jun Ji Hyun болон Lee Min Ho нарын тоглосон Цэнхэнр тэнгисийн домог бол 2016-2017 оны уран бүтээл бөгөөд artist , лусын дагина хоёрын хайрын түүхийг өгүүлдэг, Солонгосын түүхэн үлгэрт гардаг Жусоны сонгодог домгоос сэдэвлэсэн К-драма юм.

7. My Love from the Star

Jun Ji Hyun, Kim Soo Hyun нарын тоглосон “My Love from the Star” бол жосёны үеээс 4 зуун дамжин гацсан хайрын тухай өгүүлдэг.

6. Fight For My Way

Park Seo Joon болон Kim Ji Won нар гол дүрд тоглосон бөгөөд 2017 онд үзэгчдийн хүртээл болж байсан юм.

5. What’s Wrong with Secretary Kim

Lee Young-Joon-ийн гэр бүл томоохон компани ажиллуулдаг бөгөөд тэрээр тус компанийн дэд ерөнхийлөгчөөр ажилладаг. Тэрээр ухаалаг, баян, царайлаг боловч их зантай. Түүний нарийн бичгийн дарга нь Ким Ми Со юм. Тэрээр түүний төлөө олон жил ажилласан бөгөөд түүнд төгс төгөлдөр боловч Ким Ми Со ажлаасаа гарахаар шийддэг аж.

4. Crash Landing on You

За энэ драманы талаар олон зүйл нуршаад яахав шууд үзээрэй.

3. Weightlifting Fairy Kim Bok-Joo

Kim Bok-Joo болон Jung Joon-Hyung нарын хайрын романс, тэдний хөгжилтэй үйл явдлуудыг харуулдаг юм.

2. Strong Woman Do Bong-Soon

Удам дамжиж ирсэн супер хүчтэй эмэгтэйгийн хөгжилтэй үйл явдал, түүний хайрын тухай өгүүлдэг юм.

1. Mr. Queen

Орчин үед алдартай тонооч эрэгтэй санаандгүй байдлаар эртний хатны биед орсноор хөгжилтэй үйл явдлууд эхлэх болно.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
0
+1
2
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Content is protected !!