КPOP

Rose эцэг эх нь анх айдол болгохыг хүсдэггүй байсан талаар хуваалцлаа…

Тэд одоо Rose-ийн хамгийн том фенүүд юм. Айдол болох мөрөөдөл нь тийм ч сайхан эхлээгүй бөгөөд анх мөрөөдлөө аав ээждээ хэлэх үед дэмжээгүй бөгөөд түүний анхны саад бэрхшээл нь яг ажил амьдралынхаа үе дээр байсан явдал аж.Хамгийн сүүлд youtube дээрээ оруулсан бичлэг дээр rose гэр бүлийнхэнтэйгээ цуг хоолложээ.

Хоолны үеэр ээж нь түүний анх дуучин болох үе лүү санамсаргүйгээр авчирсан бөгөөд түүний гэр бүл харамсалтай нь тэр үедээ эсэргүүцэж байжээ.

Чи санаж байна уу? Чамайг дуучин болно гэх үед бид ямар их эсэргүүцэж байсныг?

-Rose ээж

Хариуд нь “Би үнэндээ анх дуучин болохыг хүсээгүй”.Гэсэн ч тэрээр өөрийн бодлоо өөрчилсөн өдрийг түүний ээж маш сайн санаж байгаагаа хэлжээ.

Тийм ээ гэхдээ нэг л өдөр гэнэтхэн дуучин болно гэдгээ хэлсэн

-Rose ээж

Харин түүний аав тэр өдөр Rose өөртөө ямар их итгэлтэй байсан талаар дурсав.3 найзаа дагуулж ирээд түүний өмнө дуулж бүжиглэсэн тухай дурсажээ.Энэ зоригтой үйлдэл нь аав, ээж хоёрын бодлыг өөрчилсөн бөгөөд аав, ээж нь дэмжин шалгаруултанд оруулахыг зөвшөөрч байжээ, гэхдээ тэд ийм том амжилтанд хүрнэ гэж төсөөлж байгаагүй гэдгээ ч нуулгүй илэрхийлэв.

Айдол болно гэхэд хэдийгээр эцэг эх нь эсэргүүцэж байсан ч охиныхоо хүсэл тэмүүллийг олж харан дэмжсэн аав ээж нь одоо охиноороо бахархаж суугаа нь дамжиггүй биз ээ.Ийм эцэг эх олон байгаасай.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
0
+1
2
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Content is protected !!