КPOP

DJ Snake,Blackpink Lisa цуг дуу хийсэн үү?

Эсвэл энэ Lisa-ийн соло дебютийн аль нэг хэсэг ч байж болох юм.DJ Snake Lisa хоёрын хамтрал үнэхээр болж байна уу? DJ Snake анх 2019 онд инстаграм дээрээ Blackpink-тэй хамтрах санаагаа анх гаргаж байсан юм.

Тэр жилийн сүүлээр фенүүд нь BLACKPINK түүний Carte Blanche цомогт яагаад оролцоогүй бол гэж асуухад DJ Snake инстаграм дээр дагагчдаа “Хуваарь энэ цомогт тохирохгүй байна” гэдэг талаараа хэлсэн. Дараа нь 2020 оны 1-р сард тэрээр твиттер дээрээ BLACKPINK-тэй “аль хэдийн ямар нэгэн зүйл хийсэн” гэхдээ “хараахан дуусаагүй байгаа” гэж хэлсэн аж.

Түүний устгасан жиргээн дотор фен нь Lisa-тай хамтрах уу гэхэд тийм гэж хариулж байсан жиргээ байжээ.

Гэсэн хэдий ч, фенүүд нь тэр үед эргэлзээтэй хэвээр байсан ч үнэхээр хамтран ажиллах гэж байгаа юм шиг санагдаж байжээ. Саяхан хийсэн Instagram-ийн story-д DJ Snake дууны хэсгийг хуваалцсан байна. Лиза болон BLACKPINK-ийн Instagram дахь албан ёсны хаягууд дээр тэмдэглэгдсэн юм.

Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр BLACKPINK’s Lisa-ийн фенүүд удахгүй болох дуунд маш их баяртай бөгөөд Lisa-ийн соло дэбют ирэх саруудад гарах гэж байгаа ч энэ дуу нь түүний мини цомогт багтах уу эсвэл DJ Snake болон Blackpink гаргах уу гэдэг нь тодорхойгүй байна.Юу болохыг цаг хугацаа л харуулна биз ээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
1
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
1
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Content is protected !!