КPOP

Жимины талаарх сонирхолтой 4н түүх

Олон жилийн турш Жимин олон түүх хуваалцсан бөгөөд түүний ихэнх түүхүүд сонирхолтой байдаг билээ.Ингээд түүний талаарх хамгийн сонирхолтой гэсэн түүхүүдийг хуваалцаж байна.Эдгээр түүхүүдийг уншсандаа та харамсахгүй байх гэдэгт найдаж байна.

1.Жимин дадлагжигч байх үедээ өдөрт 2 цаг унтдаг байсан

TVN-ийн нэгэн нэвтрүүлгийн үеэр дадлагжигч байх үеийнхээ талаар яриж байжээ.Жимин энэ талаар дурсахдаа “Юу хийх ёстойгоо мэдэхгүй байх нь миний хувьд хамгийн хэцүү зүйл байсан. V эсвэл Jungkook нар хоолойны хичээл орох болгонд нь би үзэж болох уу гэж асуудаг байсан. Хичээлээ тааруулж, сүүлд нь би шинэ сурсан зүйлээ шөнө дөлөөр давтдаг байсан”

Jungkook “Миний хувьд Жимин өөртөө маш хатуу ханддаг бөгөөд тэр өдөрт ердөө 2 цаг унтдаг байсан” гэжээ.

Jimin “Би тэр үед 4 цаг хүртэл бэлдээд өглөө 6:30 гэхэд сургууль руугаа явдаг байсан тэр үед надад хэцүү санагдаж байсан тохиолдол байхгүй”Jimin юу ч болсон амжилтанд хүрэхийг хүссэн бөгөөд энэхүү мөрөөдөл нь биелсэн юм.Энэ бүх бэрхшээлийг би тэвчиж, багийн гишүүн болохын тулд үргэлжлүүлэн шаргуу хичээллэсээр ирсэн. Бид бүгд адилхан дута.гдалтай, бүгд адилхан хүмүүс, гэхдээ бид хамтдаа байвал хийж чадна” гэжээ.

2. Жимин ахлах сургуульдаа алдартай байсан

Жиминий найз, бүжгийн багш Ким Дэ Хун нэг удаа Жиминтэй нөхөрлдөг байсан тухайгаа ярьж байсан. Ким Дэ Хун Жиминтэй нөхөрлөж эхэлсэн бөгөөд Ким Дэ Хун Жиминыг нийгмийн идэвх сайтай, бусад олон хүүхдүүдтэй сайн ойлголцдог байсан гэдгийг нь дурсжээ.

Kim Dae Hoon дурсахдаа “Жимин сайхан зан чанартай байсан тул сургуульдаа хурдан дасан зохисон. Сургуулийн найзууд маань Жиминд бас дуртай байсан” Ким Дэ Хун, Жимин нар одоог хүртэл найзууд бөгөөд Жимин ‘I Can Hear Voice you’ нэвтрүүлэгт оролцохдоо Ким Дэ Хуныг дэмжиж байгаагаа илэрхийлж байв.

Амжилтанд хүрсний дараа хүн болгон өөрчлөгддөггүй гэдгийг би маш сайн ойлгосон.

-Kim Dae Hoon

Зүүн талаас Kim Dae Hoon, баруун талаас Jimin

3. Жимин хамтлагтаа дебют хийхгүй байх дөхсөн

JTBC’-ийн нэвтрүүлгийн нэг анги дээр нь Жимин өөрийн бүжгийн ур чадвараасаа болоод дебют хийхгүй байж магадгүй байсан талаараа дурсжээ.Ингэж хэлэхэд нэвтрүүлгийн баг гайхсан бөгөөд үүнд нь тэд нэг л итгэж өгөөгүй юм.

Би орчин үеийн бүжгээр дагнадаг байсан бөгөөд бүжгийн хэв маяг нь шүтээний хамтлагийн бүжиг дэглэлтээс тэс өөр байсан тул миний хувьд хүнд хэцүү даалгавар болсон.

-Jimin

4. Жимин анх J-Hope-ийг харчаад Big Hit-ийн ажилтан байна гэж бодож байсан

Big Hit-ээс J-Hope-д хандан автобусны буудал дээр нэгэн шинэ дадлагжигч байгаа тэрэнтэй очиж уулз гэж хэлж байжээ.J-Hope Жимин дээр очоод “Та ноён Жимин мөн үү” гэж асуусан бөгөөд энэхүү эелдэг үйлдэл нь Жиминд тийм мэдрэмж төрүүлж байжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
1
+1
2
+1
0
+1
0
+1
1
+1
0
+1
1
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Content is protected !!