КPOP

Айдолуудын үерхэж байгаагаа нуухын тулд хийж байсан итгэмээргүй аргууд

Ихэнх фенүүд хүнтэй үерхэхэд таагүй ханддаг бөгөөд зарим агентлаг хүртэл хоридог.Ингээд та бүхэндээ нууцаар үерхэж байхдаа нуухын тулд хийж байсан хамгийн г.а.л.з.у.у гэсэн үйлдлүүдийг танилуулж байна.

1.Машинд болзсон нь

Нэгдүгээр үеийн айдол болох Kim Taewoo болзож байхдаа олны нүдэнд баригдахгүйн тулд машинд болздог байсан бөгөөд энэ нь ч маш сайн хэрэгждэг байжээ.

Машиндаа болзож эхэлснээр машиндаа сайжруулалт хийн хөгжим тоглуулагчаас эхлүүлээд олон зүйл нэмэж эхэлсэн бөгөөд тэр ч байтугай нойлын өрөө хүртэл хийхээр төлөвлөж байжээ.Гэхдээ энэ нь бүтэж чадаагүй аж.Kim Taewoo энэ бүхнийг зогсоон 2014 онд эхнэртэйгээ гэрлэжээ.

2. Найз охиноо чемодан дотор нуусан нь

A-JAX гишүүн байсан  Dowoo хэрхэн одоогийн эхнэрээ(тэр үед найз охин нь байсан ) чемодан дотор нууж байсан талаараа хуваалцжээ.

Тэд болзож байхдаа хэрхэн баригдсан тухайгаа маш гоё хөгжилтэй түүх хуваалцлаа.

Бид баригдсан учир нь нэг хүн байх ёстой өрөөнд 2 хүн байсан юм.

-Hyeri

Тэр үед Dowoo-ийн агентлаг байсан DSP Entertainment багахан о.с.л.о.о.с болж мэдсэн аж.

Болзохдоо баригдахгүйн тулд Dowoo маш том чемодан авчраад ийшээ орчих гэж хэлсэн бөгөөд Hyeri ч гутлаа тайлан тэрхүү чемоданд орсон аж.Байрлаж байсан зочид буудал хүртлээ авж явж чадсан гэхээр үнэхээр л хайртай байжээ.

3. Нууцаар ямар нэгэн юм худалдаж авах

 Tina ( Blady гишүүн байсан)  Eddy (JJCC)  Alex ( High4 гишүүн байсан) айдолууд нууцаар болзоход ашигладаг аргуудын талаар хуваалцжээ.Түгээмэл энэхүү арга нь өөрийнхөө албютыг нуугаад нөгөө айдолдоо өгдөг арга аж.Бас нэгэн өөр арга бол өөрсдийн дугаараа дундын найзаараа дамжуулан өгдөг арга байжээ.

4. Үсрэлтийн олс авч явах

RAINBOW хамтлагийн гишүүн байсан Jisook өөрийн байрладаг байрнаасаа гаран нууцаар болзохын тулд ашиглаж байсан нэгэн аргаа хуваалцжээ.Тэрбээр гарахдаа үсрэлтийн олс авж авдаг байсан бөгөөд хэрвээ баригдвал дасгал хийх гэж явж байгаа мэт харагддаг байсан аж.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
1
+1
0
+1
1
+1
1
+1
0
+1
0
+1
0
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Content is protected !!