КPOP

Hollywood-д хөл тависан солонгос жүжигчид…

Өнгөрсөн жилүүдэд солонгос кино, жүжигчид Холливудад хүчтэй орцгоож байгаа билээ. Олон мянган чухал амжилтыг татсан “Шимэгч” , эсвэл төрөл бүрийн шагнал гардуулах ёслол дээр олон нийтийн хүртээл болсон Юн Юх Жунг шиг жүжигчид ч бай, солонгос авьяас чадвар нь олон улсад хүртэх ёстойгоо хүртэж оскарын шагнал авж байгаа билээ.Ингээд та бүхэндээ холливудын кинонд тоглосон шилдэг жүжигчдийг танилцуулж байна.

1. “Minari”

Энэхүү кинонд тоглосон Youn Yuh Jung оскарын шагнал авсан солонгосын анхны жүжигчин болсон билээ.

2. “Шимэгч”

“Минари” Америкийн сошиал медиаг давалгайлахаас өмнө “Шимэгч” хэмээх бас нэгэн кино өмнөх жилдээ мөн ийм амжилтанд хүрчээ. Бүх төрлийн шагналыг хаа сайгүй шүүрдэхээс гадна тэд Оскарын шилдэг киногоор шалгарсан англи хэлний бус анхны кино, Алтан бөмбөрцөг хүртсэн анхны солонгос киногоор тодорч Солонгос төдийгүй азийн кино хөгжлийн түүхэнд алтан үсгээр нэрээ бичсэн билээ.

“Шимэгч” харанхуй инээдмийн киноны Ким овгийн дүр Сүн Кан Хо бол үнэндээ түүний найруулагч Бонг Жун Хогийн байнга хамтран ажилладаг хүн юм. Тэд мөн Крис Эванс, Тилда Суинтон, Октавиа Спенсер зэрэг Холливудын нэрт жүжигчид багтсан Бонг Жун Хо-гийн англи хэл дээрх киноны дебют болох 2013 оны кино болох “Snowpiercer” кинонд хамтарч ажилласан юм.

3. Lee Byung Hun

Lee Byun hun “G.I. Joe” болон “The Magnificent Seven” гэсэн 2 холивудын кинонд тоглосон билээ.Тэрээр оскарын шагнал гардуулах ёслолд оролцсон анхны солонгос жүжигчин болсон юм.Дэлхийн олон оронд ажилладаг тул жүжигчинд өөрийгөө танилцуулах шаардлага байдаггүй аж.

4. Bae Doona

Lee Hyung Hun-ий ижил Bae Doona холливудын хэд хэдэн кинонд тоглоод амжсан юм. Cloud Atlas” болон “Jupiter Ascending,” мөн америкийн тв цуврал болох “Sense8.”-д тоглоод амжсан юм.

Үүнээс гадна, нетфликсийн солонгос цуврал болох “Хаант Улс” америкийн кинл шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсанс юм.

5. Ma Dong Seok

Түүний солонгост тоглосон кино бүрийн дүр нь үзэгчдийн сэтгэлд хүрсэн байдаг билээ.Манай ах маань Angelina Jolie болон Salma Hayek зэрэг жүжигчидтэй цуг “Eternals” хэмээх холливудын кинонд тоглохоор болсон юм.

6. Claudia Kim

Клаудиа Ким 2015 оны “Avengers: Age of Ultron” кинонд эрдэмтэн Хелен Чогийн дүрд тоглож, ийм нэр хүндтэй болжээ. Үүнээс гадна, Нагинигийн дүрийг “Fantastic Beasts” хэмээх маш том нэгэн кинонд бүтээсэн юм.

7. Daniel Henney

Дэниэл Хенни Холливудын цөөн хэдэн кинонд тоглож байсан бөгөөд АНУ-ын “Хавай Тав О”, “NCIS: Лос Анжелес” зэрэгт тоглосноороо илүү сайн танигдсан юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Content is protected !!