КPOP

Та зуны өдрүүдэд бэлэн үү? жүжигчдийн өмссөн зуны загварын чиг хандлага

Хүйтэн өвөл, хаврын тэнгэр хоёрын ааш дуусаж урин дулаан сайхан зун цаг айсуй.Ихэнх хүмүүс зуны улирал дуртай бөгөөд админ нь ч гэсэн дуртай билээ.Борооны дараах үнэр, зуны орой найзуудтайгаа уулзах гээд энэ гоё мэдрэмжийг зөвхөн зун л авна.Ингээд та бүхэндээ энэ зуны загварын чиг хандлага ямархуу байгаа талаар танилцуулж байна.

Зуны костюм

Цаг агаар дулаахан байхад костюм өмсөж болохгүй гэж хэн хэлэв? Энгийн костюм нь бизнес, зугаа цэнгэлийн аль алинд нь төгс тохирох бөгөөд чамин тансаг, дэгжин харагддаг гоёмсог шорт костюм, тохирсон иж бүрдэл өмссөн нь Шин Мин Ах жүжигчнээс харагдаж байна.

Цэцгэн өнгөтэй даашинз

Хавар дахь цэцэгс нь шинэлэг зүйл биш боловч энэ улиралд гол зүйл болох шалтгаан бий. Сэтгэл татам өнгө нь ямар ч дүр төрхийг тодруулж чаддаг бөгөөд та үүнийг хотод шөнийн турш хялбархан хувцаслаж, эсвэл өдрийн зугаалгаар өмсөхөд илүү тохиромжтой байдаг. Нана нь эмэгтэйлэг бөгөөд цайвар өнгийн midi даашинзаараа гайхалтай харагдаж байгаа бол Go Jun Hee энгийн пүүзээ цэцгэн даашинзтай хослуулсан нь үнэхээр сайхан харагдаж байна, таньд ч гэсэн үнэхээр гоё харагдана гэдэгт итгэлтэй байна

Цэцгэн чимэглэлүүд

Сэтгэл татам өнгө нь ямар ч дүр төрхийг тодорхойлж чаддаг бөгөөд үүнийг хотод хялбархан хувцаслаж, өдөр найзуудайгаа дэлгүүр хэсэх үедээ чимэглэвэл ямар ч залуугийн харцыг булаана.

18 настай мэт харагдуулах даашинз

Энэ загварын даашинз нь мөрөөдөмтгий зуны улиралд тохиромжтой сонголт юм. Oh Yeon Seo цайвар ягаан улаавтар даашинз өмссөн нь түүнийг яг л 18 настай мэт харагдуулж байна.

Цагаан өнгийн зуны цамц

Халуун өдрүүдэд цагаан өнгийн хувцас л биднийг аврах билээ.IU, suzy, Gong Hyo Jin 3т ямар сайхан харагдаж байгааг харж байна уу, таныг ч гэсэн үнэхээр халуухан харагдуудах болно.

Хөвөн даавуун чөлөөт хувцас

Нарлаг сайхан дурсамжтай өдөр гэдэг нь гадуур зугаалж, тав тухтай байхыг хэлнэ. Suzy, Hyeri нарын өмсдөг богино өмд, урт өмдний өмсгөлтэй эдгээр хялбар жинсэн хувцаснууд үнэхээр өхөөрдөм харагдаж, өдрийн аль ч цаг үедтохирсон, хялбар сонголт байх болно

Өвдөг хүрэх шорт

Зун шорт өмсөхгүй бол хэзээ өмсөх билээ.

Бор савхин цүнх, нэхмэл малгай

И Си Янг загвар өмсөгч маань малгай, таарсан цүнхээр гоёсон даашинзтай тохилог нислэг хийхэд бэлэн харагдаж байна. Өөр нэг чиг хандлага бол Шин Мин Ах, Lee Sung Kyung нарын хүрэн савхин цүнх юм.

Үсний засалт

Үсээ богиносгохгүйгээр үс засалтанд эрс өөрчлөлт хийхийг хүсч байна уу? Шулуун зүсэж үсийг туршиж үзээрэй, Ингэснээр таны стиллийг бүхэлд нь өөрчлөх болно. Kim Go Eun, Han Yeh Seul, Moon Ga Young нар энэхүү чиг хандлагыг гоёмсог, хурц, орчин үеийн дүр төрхөөр харагдуулжээ.

Гоёмсог хумсны будалтууд

Солонгосын брэнд Юнистелла анх дэлгэрүүлж байсан эдгээр загварлаг хумсаар зуныг илүү өнгөлөг болгодог. Энэ хэв маяг нь К-попын олон видеон дээр ч ажиглагдаж байсан бөгөөд IU бүр илүү гоё харагдуулжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Content is protected !!