КPOP

Айдолууд дэлхийн шилдэг брендүүдээс хэр их мөнгө олдог вэ?

Vogue Business-ийн Кэти Читракорн саяхан K-Pop-ийн айдолууд том брендүүдэд ямар их ашиг тусаа өгснийг тоймлон @katicy инстаграм хаягтаа нийтэлжээ.Ингээд та бүхэндээ энэхүү жагсаалтыг танилцуулж байна.

10. Irene (Red Velvet)

2020 оны 9р сард Irene Prada брендийн албан ёсны төлөөлөгч болсон юм.2021 оны 6р сарын байдлаар IRENE 1.98 сая доллар орчим медиа орлого олоод байна.Нийтдээ IRENE Прадатай таван Инстаграм пост хуваалцсан бөгөөд энэ нь нэг пост ойролцоогоор 13 сая сэтгэгдэл буюу, дунджаар 400,000 доллар авчирсан гэсэн үг юм.

9. AESPA

Шинэ залуу хамтлаг маань 2021 оны 2р сард дебютээ хийгээд удаагүй байхдаа Givenchy-ийн нүүр царай болсон юм. Оддоогийн байдлаар охид маань брендийн 84.1 сая хандалт авсан бөгөөд үүнээсээ 2.52 сая доллар орчим олоод байна.Инстаграм дээр нийт 13н зураг нийтэлсэн бөгөөд пост тус бүр нь 6.5 сая гаруй хандалт хвснаар дунджаар 200000 доллар олоод байгаа аж.

8. Chanyeol(EXO)

Өнгөрсөн жилийн 9р сард мөн Прада брендийн төлөөлөгч болсон юм.Одоогийн байдлаар тэрээр 89.5 сая орчим хандалттай бөгөөд энэ нь ойролцоогоор 2.71 сая доллар болж буй юм.Инстаграм дээрээ Прада брендийн 6н пост оруулсан бөгөөд нэг пост тус бүр нь 15 сая орчим хандалт буюу энэ нь дунджаар 400000 доллар олсон гэсэн үг юм.

7. G-Dragon

2017онд chanel брендийн албан ёсны төлөөлөгч болсон бөгөөд 2020 оны 1р сараас одоог хүртэл медиа орлого нь ойролцоогоор 4.92 сая доллар болж буй юм.GD инстаграм дээрээ нийт 13н брендтэй холбоотой пост оруулсан бөгөөд нэг пост нь дунджаар 350000 доллар орчим олж байгаа юм.

6. Kai(EXO)

2019 оны 9р сард Gucci брендийн гадаад анхна төлөөлөгч болсон юм.Одоогийн байдлаар Кай 10.5 сая доллар орчим медиа орлого олоод байгаа юм.

5. Rose(BLACKPINK)

Хамгийн сүүлийн үеийн тансаг бренд болох Tiffany& Co-ийн олон улсын төлөөлөлөгч болсон бөгөөд одоогийн байдлаар брендийнхээ талаар нийт 578 сая орчим хандалт төрүүлж энэ нь ойролцоогоор 17.4 сая доллар медиа орлого олоод байна.Rose нийт 16н пост оруулсан бөгөөд нэг пост нь хандалтаасаа хамаарч дунджаар 1.1 сая доллар болж буй аж.

4. Jennie(BLACKPINK)

Chanel брендийн төлөөлөгч бөгөөд 2020 оны 1р сараас өнөөг хүртэл медиа орлого нь 28.4 сая доллар болж буй юм.Женни нийт 27н пост пост оруулсан бөгөөд тус бүр нь дунджаар 1.05 сая доллар олж байгаа аж.

3. Rose(Blackpink)

Rose энэ жагсаалтанд 2дох удаагаа орж ирж байна.2020 оны 6р сараас хойш Saint Laurent брендийн төлөөлөгч болсон бөгөөд эндээс медиа орлого нь 56 сая доллар болж байгаа аж.Энэхүү брендтэй холбоотой нийт 57 пост оруулсан бөгөөд дунджаар пост тус бүр нь 980000 доллар болж байгаа билээ.

2. Jisoo(BLACKPINK)

2021 3р сард Jisoo Диор брендийн шинэ олон улсын төлөөлөгч болсон бөгөөд энэ хугацаанд 64.8 сая доллар медиа орлого олоод байна.Энэ хугацаанд нийт 71 пост инстаграм дээрээ оруулсан бөгөөд нэг пост бүр нь дунджаар 910000 сая доллар болж буй.

1.Lisa(BLACKPINK)

Celine брендийн олон улсын албан ёсны төлөөлөгч болсон бөгөөд 80.9 сая доллар медиа орлого олсноороо жагсаалтыг тэргүүлж байна.Лиса нийт 54 пост инстагрма дээрээ хийсэн бөгөөд нэг пост тус бүр нь дунджаар 1.5 сая доллар юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
0
+1
8
+1
1
+1
1
+1
0
+1
0
+1
0
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Content is protected !!