Дэлхий дахиндКPOP

BTS хамтлагийн “Butter” дуу эхний 7 хоногтоо гиннесийн 5н рекордыг эвдлээ…

Тэд түүх бичсээр л…BTS хамтлагийн эргэн ирэлтийн дуу болох “Butter” дэлхийн дээд амжилтуудыг эхнээс нь эвдсээр байна.

“Butter” нь 5-р сарын 21-нд нээлтээ хийсэн мөчөөс эхлэн дээд амжилтуудыг эвдэж эхэлжээ.

Үүний зэрэгцээ, “Butter” MV нь “YouTube дээр клипний нээлтийн хамгийн олон үзэгч үзсэн”. Энэхүү рекордыг өмнө нь BTS-ийн “Dynamite” MV-ээс өөр хэн ч эзэмшиж байгаагүй (3 сая зэрэгцээ оргил үзэгч).

108.200.000 үзэгчтэй “Butter” нь “24 цагийн дотор хамгийн их үзсэн YouTube-ийн хөгжмийн видео”, “K-Pop хамтлагийн 24 цагийн дотор хамгийн их үзсэн YouTube-ийн клип” -ийн рекордыг эвдэж, дахин “Динамит” дууны титмийг булааж авсан юм. “Butter” MV одоогоор 210 сая гаруй хүн үзээд байна.

YouTube-ийн бичлэгүүдээс гадна “Butter” нь Spotify дээр хаан болж байгаа юм. Энэ хугацаанд дэлхийн хэмжээнд 11н сая гаруй хандалт цуглуулснаар “эхний 24 цагийн турш Spotify дээр хамгийн их цацагдсан” рекордыг эвджээ. Энэхүү рекордыг өмнө нь Ed Sheeran, Justin Bieber нарын “I Don’t care” дуу(10.9 сая орчим stream) эзэмшиж байсан аж.

4-р сарын 27-ны байдлаар BTS хамтлаг нь 16.3 тэрбум хандалттайгаар “Spotify дээр хамгийн их цацагдсан хамтлаг ” болсон юм.Өмнөх рекордыг Cold Play эзэмшиж байсан билээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
0
+1
1
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Content is protected !!