КPOP

Butter дууны клиф дээр гишүүдийн барисан тоо ямар утгатай вэ?

Хэрэв та “Butter” клифэн дээр “Эдгээр тоо юу гэсэн үг бол?” гэж асуусан бол та ганцаараа биш юм.Ингээд тэдний барисан тоо ямар утгатайг та бүхэндээ танилцуулж байна.

1.RM

RM-ийн доод дугаар нь түүний төрсөн өдөр буюу 1994 оны 9-р сарын 12-ны өдөр юм. BTS-ийн эргэн ирэлтийн нэвтрүүлгийн үеэр RM хамгийн дээд дугаар нь түүний хуучин гэрийн хаяг болохыг илчилжээ.

Эрт дээр үед би 507 тоот, 904 тоот орон сууцанд амьдардаг байсан тул байрны дугаараа л тавьчихсан.

-RM

2.Jin

Доор байгааа дугаар нь түүний төрсөн өдөр буюу 1992 оны 12 сарын 4н бол дээд дугаар нь зүгээр л санамсаргүй сонгосон дугаар ажээ.

Тэд надаас тоо өгөхийг хүсэхэд би зүгээр утасаа нээгээд санамсаргүй тоо сонгоод явуулчихсан

-Jin

3. Suga

Доор байгаа дугаар нь түүний төрсөн өдөр бол дээд дугаар нь утасныхаа keyboard-ний дуугаар сонгосон бөгөөд Jin-ээс арай өөрөөр сонгосон юм.

Би дуртай дугаараа бодож байсан боловч энэ тоо тодорхой хэв маягийг өгөх байх гэж бодсон.Тэгэхээр би Jin-тэй адилхан утасаа гаргаж байгаад биччихсэн.

Шюга

4.J-Hope

Доор байгаа дугаар нь түүний төрсөн өдөр бол дээр байгаа дугаар нь Jin, Suga хоёрыг бодвол утгатай аж.Энэхүү тоонууд нь Солонгосоор үнсэлт гэсэн утгатай үг юм байна.(bbo bbo)

Тийм ээ энэ бол үнсэлт гэсэн утгатай би гоё утгатай тоо хайж байсан бөгөөд би энэ зургаан оронтой тоог хөгжилтэй байх гэж бодоод сонгосон

-J-Hope

5. Jimin

Бусад гишүүдийн адил доор байгаа дугаар нь түүний төрсөн өдөр бол дээр байгаа тоо нь BTS хамтлагийн түүхэн дэх чухал өдөр аж.

“Би анхны тоглолтынхоо он сарыг бичсэн” гэж тэр хэлсэн юм. 2014 оны 10-р сарын 18-ны өдөр BTS Live Trilogy Episode II: Red Bullet нэртэй анхны аялан тоглолтоо эхлүүлсэн бөгөөд Сөүлд хийсэн 2 өдрийн тоглолтын хоёр дахь өдөр байсан юм.

6. V

Жин V-ээс өөрийгөө нэг номер гэдгээ зарлахын тулд дугаараа сонгосон уу гэж асуусан боловч тийм биш байсан юм. V нь J-Hope-ийн адил BTS-ийн өнгөрсөнтэй нь холбосон дугаарыг сонгосон гэж хэлжээ.

“Энэ бол, эрт дээр үед энэ нь ямар нэгэн утга учиртай байсан” гэж хэлсэн бөгөөд, “Cyworld-ийн өмнөх өдрүүдэд 0000001 нь… Би чамайг санаж байна” гэх мэт зүйлийн код гэжээ.

7.Jungkook

Дээр байгаа тоо нь түүний амьдралыг өөрчилсөн хамгийн чухад өдөр ажээ.

” 110604 энэ тоо бол анх оюутны байранд орсон өдөр “гэж тэр хэлэв. J-Hope Jungkook-оос Nonhyeon-dong дотуур байрны талаар ярьж байгаа эсэхийг асуухад Jungkook үүнийг батласан юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
0
+1
4
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Content is protected !!