КPOP

IU анхны шагналаа авчаад ямар reaction үзүүлж байсан бэ?

IU нь өнөө үеийн хамгийн том Солонгосын уран бүтээлчдийн нэг байж магадгүй ч түүний оргилд хүрэх зам тэр болгон дардан байсангүй.

Тэрээр 2008 онд өөрийн хүчирхэг гоцлол дууг харуулсан сэтгэл хөдлөм “Lost Child” дуугаараа дэбютээ хийж байсан аж.SHINee гэх мэт бусад шүтээнүүд түүний авьяасыг анзаарсан ч олон нийт тийм ч эерэг хандаагүй юм.

Гурван жилийн дараа JoongAng Daily-д өгсөн ярилцлагадаа IU өөрийн анхны тоглолтоо бүтэлгүйтсэн гэж үздэг талаараа хуваалцсан юм.

Би олон жилийн турш шатаар аажмаар авирч байсан гэж боддог. Миний анхны цомог бүтэлгүйтсэн боловч үүндээ би талархаж байна. Хэрэв би дэбютээ хийсэн даруйдаа амжилтанд хүрсэн бол би ажилтнууддаа болон одоо байгаа нэр хүндэд талархахгүй байх байсан.

-IU

Түүний авч байсан анхны шагнал бол 2008 оны 11-р сард Соёл, Спорт, Аялал Жуулчлалын Яамнаас “Roockie of the Month” юм.

Би ‘Power Rookie’ нэртэй шинэ сарын уран бүтээлчийн шагналыг авч байна. Энэ бол миний дэбют хийснээс хойшхи анхны шагнал байсан юм.

-IU

Ямар ч байсан манай онни маань тэр үед итгэж чадахгүй байсан талаараа хуваалцсан юм.

Хэдэн жилийн дараа IU нь чартууд болон шагнал гардуулах шоу нэвтрүүлгүүдэд давамгайлж байсан бөгөөд түүний хамгийн сүүлийн цомог болох LILAC нь 3-р сарын 25-нд гарсан бөгөөд 10 дуу нь бүгдээрээ хөгжмийн урсгал платформ MelOn-д орсон байлаа. “LILAC” дуу нь MelOn Weekly Chart-д хурдан хугацаанд тэргүүн байранд орж, 24 дэх дуугаараа тэргүүлж байсан юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
1
+1
1
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Content is protected !!