K- Драма

Логан 3р улиралд эргэж ирэх үү?

‘Пентхаус 3’ киноны скриптийг саяхан гаргасан билээ. Алдарт драманы 3-р бүлэг 6-р сарын 4-нд нээлтээ хийх гэж байгаа бөгөөд олон хүмүүс дараагийн үйл явдлын талаар сонирхож байна.

5-р сарын 25-нд SBS-ийн ‘Пентхаус’ продакшны баг YouTube-ийн албан ёсны суваг дээр удахгүй болох шинэ улирлын зохиолыг уншихад оролцсон жүжигчдийн бичлэгийг байршуулсан юм.

Киноны зохиолыг уншихад Шим Су Рёны дүрд тоглосон Ли Жи Ах, Чеон Со Жиний дүрд тоглосон Ким Со Ёон болон бусад жүжигчид харагдав. Түүнчлэн 3-р улиралд чухал дүрд тоглох жүжигчид болох Пак Хо Сан, О Жу Ван, Ан Еон Хонг нар ч үзэгдсэн юм.

Гэсэн хэдий ч фенүүд нь 1, 2-р улиралд чухал үүрэг гүйцэтгэсэн Логан Лиг харж чадаагүй юм драманы гэнэтийн өрнөлийг харгалзан үзээд амьд эргэж ирээрэй хэмээн залбирч байна.

Үхсэн гэж бодож байсан На Аэ Кио, Шим Су Рион, Бэ Ро На, Жу Ха Ин, зэрэг дүрүүд өмнөх улирлуудад эсэн мэнд эргэж ирсэн билээ. Тиймээс олон хүмүүс Логан Лиг мөн эргэн ирэлт хийх байх гэж найдаж байна.

Гэсэн хэдий ч Логан Лигийн дүрд тоглосон жүжигчин Пак Юн Сеок нь скрипт унших арга хэмжээний үеэр харагдаагүй цорын ганц хүн байв. Тиймээс зарим цахим хэрэглэгчид Логан Ли үнэхээр үхсэн тул ирэх улиралд харагдахгүй гэж таамаг дэвшүүлээд байгаа аж.

6р сарын 4-нөөс цацагдаж эхлэх дараагийн улирлыг нетизенүүд урьдчилан таамаглаж, Логан Ли Жу Дан Тэтэй дахин тулалдахаар амьдаараа эргэж ирнэ хэмээн найдаж байгаагаа илэрхийлсээр байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
0
+1
2
+1
1
+1
0
+1
0
+1
0
+1
3
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Content is protected !!