Спорт

Монголын 3×3 сагсны шигшээ баг олимпийн эрх авж чадах уу?

Австри улсын грац хотноо сагсанбөмбөгийн эрэгтэй шигшээ баг олимпийн эрхийн тэмцээнд оролцож байгаа билээ.Тэмцээний эхний хоёр тоглолтоо хийсэн бөгөөд эхний тоглолтондоо хүчирхэг Польш улсын шигшээ багийг 22:18-ийн харьцаатай хожсон бол 2 дох тоглолтондоо Турк улсын шигшээ багийг 22:13-ийн харьцаатай хожсоноор хэсгээ тэргүүлж байна.

Мөн Монгол улсын шигшээ багийн тамирчин Энхбатын Дөлгөөн эхний өдрийн хамгийн их оноо авсан хүмүүсийн жагсаалтын 3т жагсаад байна.

Дашрамд сонирхуулахад Монгол улсын эмэгтэй шигшээ баг аль хэдийн эрхээ авсан байгаа бөгөөд олимпийн бэлтгэлээ базааж байга билээ.Өнөөдөр буюу 28-29ны шилжих шөнө эрэгтэй шигшээ баг маань 2 тоглолт хийх бөгөөд 1 цаг 30 минутээс чех, 3 цаг 30 минутаас бразил улсын шигшээ багтай тоглох юм.Эрэгтэй шигшээ багтаа амжилт хүсье!

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Content is protected !!