КPOP

BLACKPINK хамтлагийн гишүүн Rose талаарх хоолны баримтууд

BLACKPINK‘-ийн Rose бол хоолонд дуртай гэдгээрээ маш их алдартай.BLACKPINK нь олон төрлийн шоу нэвтрүүлэг эсвэл шууд дамжуулалт хийх бүрт тэр хүссэнээрээ хооллодог юм.Атаархмаар байгаа биз.

Үнэндээ тэр хайртай хоолоо идэхдээ уйлдаг гэж нэг удаа хэлж байсан юм.Их хоол идсэн ч сайхан биетэй байгаад байхаар атаархмаар байгаа биз дээ хха.

Блинкүүдийн мэдэхгүй байж магадгүй Rose-ийн талаархи хоолны баримтуудыг ELLE KOREA-д өгсөн ярилцлагаас танилцуулж байна.

1.Зөөлөн тоор эсвэл хатуу тоор?

Би зөөлөн тоорт дуртай байсан боловч саяхнаас хатуу тоорын ид шидийг олж мэдсэн . Тиймээс би хатуу тоорт дуртай.

Rose

2. Манго эсвэл Хан боргоцой

Хэрэв энэ нь хоёр алдартай халуун орны жимсний хоорондох тулаан бол манго хан боргоцойг ялах нь дамжиггүй бизээ.Харин Rose маань Мангог сонгосон юм.

3. Хоолны зорилго

Розегийн хараахан туршиж үзээгүй хоол бол шарсан үхрийн мах, гахайн махны гэдэснээс бүрддэг солонгос хоол болох гопчанг юм.

4.Хоолны өөрчлөлт

Эцэст нь хоолны сонголт жил ирэх тусам өөрчлөгдөж байгаа гэдгээ хэлсэн бөгөөд : “Би хясаанд дургүй байсан, харин одоо надад үнэхээр таалагдаж байна.” гэжээ.Үүнээс гадна:

Үүнийг би анх удаа хуваалцаж байгаа боловч саяхан шар буурцагны соусанд маш хатуу авокадог дүрсэн бөгөөд энэ нь тийм ч муу биш байсан. Энэ нь цочирдмоор юм биш үү? Энэ гайхалтай биш гэж үү? Тэр үеэс хойш миний амт өөрчлөгдсөн үү гэж эргэлзэж байсан тул зөөлөн авокадог туршиж үзсэн боловч … би үүнийг идэж чадсаагүй

Rose
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
2
+1
4
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Content is protected !!