K- ДрамаКPOP

Өмнөд Солонгос улсын талаарх сонирхолтой баримтууд

Хэзээ нэгэн цагт Солонгост очиж уббатайгаа уулзах хүсэл манайханд байдаг л биз дээ.Солонгос улс драма, к поп хамтлаг,гоо сайхны бүтээгдхүүн гээд маш олон зүйлээрээ алдартай гэдгийг та бүхэн сайн мэдэх байх.Ингээд та бүхэндээ Солонгос улсын талаарх хамгийн их сонирхолтой гэсэн баримтуудыг танилцуулж байна.

1.Солонгост нас дээрээ нэгийг нэмдэг

Таны хайртай убба нас нь нэгээр илүү байхыг анзаарч байсан уу? Өмнөд Солонгосчуудын талаархи өвөрмөц баримтуудын нэг бол тэд төрөхдөө автоматаар нэг настай болдог. Яагаад ийм юм бол гэсэн янз бүрийн үзэл бодол байдаг бөгөөд үүний нэг тайлбар бол хүмүүс нялх хүүхэд эхийн хэвлийд 9 сар буюу 1 жил орчим байсантай холбоотой гэж үздэг юм. Тиймээс Өмнөд Солонгост хүүхэд төрөхдөө 1 настай байна гэсэн үг юм.

2. Солонгост нүүрэндээ х.а.г.а.л.г.а.а хийлгэх нь энгийн үзэгдэл

Өмнөд Солонгосын өсвөр насныхан их сургуульд орохоосоо өмнө хуванцар мэс засал хийлгэх нь цөөнгүй байдаг. Эцэг эх нь ихэвчлэн үүнийг дэмжиж, мөнгө төлдөг тул тэд эцэг эхийн зөвшөөрлийг авах гэж санаа зовох хэрэггүй байдаг юм.

3. Кимчигээрээ маш их алдартай

Нийт кимчиний 250 гаруй төрөл байдаг аж.Солонгос драма дээр хүртэл энэ тухай гардаг билээ.

4. Та хаана ч ууж болно.

Барууны ихэнх улс орнууд дор хаяж олон нийтийн газар а.р.х.и ууж болох, болохгүй гэсэн журамтай байдаг бол Өмнөд Солонгос бол хүссэн газраа уух эрх чөлөөтэй байдаг юм. Тэгээд Солонгост очоод хамгийн эхэнд хийж үзэх зүйл бол С.Ө.Ж.Ү уух билээ.

5. Эрэгтэй эмэгтэй аль нь ч байсан нүүрээ будаж болно.

Солонгос бол нүүр будалт хийдэг хүмүүсийн хувьд диваажин л гэсэн үг юм.Өөр нэг зүйл бол Өмнөд Солонгост эрэгтэй, эмэгтэй хүмүүс бүгд адилхан нүүр буддаг – эрчүүд будалт хийдэг гэсэн гутаан доромжлол байдаггүй тул зарим эрчүүд эндхийн эмэгтэйчүүдээс хамаагүй их буддаг юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
0
+1
0
+1
2
+1
1
+1
1
+1
0
+1
0
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Content is protected !!