КPOP

RM, Жимин хоёр Солонгостоо хамгийн үнэтэйд тооцогдох байрыг худалдаж авчээ

6-р сарын 1-ний үл хөдлөх хөрөнгийн тайлангаас үзэхэд BTS хамтлагийн гишүүд маань Солонгос дахь хамгийн үнэтэй орон сууцны хороолол болох Сөүл дэх Nine One Hannam цогцолборт байр худалдаж авчээ. RM нь 2021 оны 3-р сарын 31-ний өдөр цогцолбор дахь хамгийн жижиг орон сууцыг (293.93 метр квадрат) 5.7 сая орчим доллар (15.9 тэрбум орчим төгрөг) -оор бэлнээр зээлгүйгээр худалдаж авсан байна. Тэрбээр албан ёсоор 5-р сарын 25-нд байрны эзэн болжээ.
Жимин мөн цогцолбор дахь ижил хэмжээтэй орон сууцыг 5.3 сая орчим доллараар (14.8 тэрбум орчим төгрөг) ямар ч зээлгүйгээр худалдаж авсан юм. Тэрбээр албан ёсоор 5-р сарын 26-нд өмчлөгч болжээ. Үнийн зөрүү нь RM-ийн байранд байрлуулсан нэмэлт дэнжийн талбайгаас үүссэн аж.

Nine One Hannam-ийн орон сууц нь олон алдартнууд, бизнес эрхлэгчдийн дунд онцгой шинж чанараараа улам бүр түгээмэл болж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
1
+1
4
+1
0
+1
1
+1
0
+1
0
+1
0
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Content is protected !!