K- Драма

IU шинээр баригдаж буй тансаг зэрэглэлийн байр худалдан авлаа

Саяхан BTS‘-ийн RM, Жимин нар шинээр үл хөдлөх авсан гэсэн мэдээний хажуугаар дуучин IU мөн шинэ худалдан авалт хийжээ.Тэрээр саяхан Eterno Chungdam-д худалдаж авсан байна. Энэ нь 2022 оны 12-р сард бүрэн баригдаж дуусах шинэ цогцолбор бөгөөд супер пентхаус байшингуудаа орон нутагт хамгийн өндөр үнэлгээтэй орон сууцны хороолол байхаар төлөвлөжээ. Мэдээллийн дагуу IU хоёрдугаар сард 11.7 сая доллар(32.7 тэрбум орчим төгрөг) худалдаж авсан байна. Хууль тогтоомжийн дагуу тэрээр оршин суух хүсэлтээ Каннам хотын захиргаанд гаргаж, тэнд амьдрах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.
IU нь 10-12 давхрын хооронд 243 метр квадрат талбай бүхий хэсгийг худалдаж авсан болохыг мэдэгдэв. Түүнийг урьд нь мэдэгдэж байсан байр, Бангбаедонг дахь виллагаа зарсан гэж бас мэдээлсэн аж. Тэрээр 2012 онд анхны худалдан авалтаа хийснээс 7 жилийн дараа 2019 онд зарсан байжээ. IU одоогоор хотын захын орчим, оршин суудаггүй бусад хэд хэдэн орон сууцыг эзэмшиж байгаа билээ.За ямар ч байсан оннидоо баяр хүргье!
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
2
+1
2
+1
1
+1
0
+1
1
+1
0
+1
0
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Content is protected !!