КPOP

BLACKPINK хамтлагийн хамгийн баян гишүүн хэн бэ?

Хамтлаг маань бүхэлдээ жилд дор хаяж 32 сая доллар олдог аж. BLACKPINK бол хамгийн том / хамгийн халуухан Kpop охидын хамтлаг гэдэгт эргэлзэх зүйл алга. Тэд YouTube, Spotify дээр байнга рекорд эвддэг бөгөөд инстаграм дээр хамгийн олон дагагчтай байдаг юм. Мөнгөний дийлэнх хувийг YG Entertainment авдаг гэхдээ YG ашгиа харьцангуй өндөр хуваадаг аж.

1.Lisa(LaLisa Monaban)

Лиса бол BLACKPINK-ийн хамгийн баян гишүүнээр тодорч байна. Тэрээр Тайландад төрсөн бөгөөд хойд эцэг нь дэлхийн олон тансаг зочид буудлын нэрт мастер тогооч тул энэ бүлгийн хамгийн баян нь байж болох юм. Зар сурталчилгаанд ихэвчлэн оролцдог бөгөөд тэр ч байтугай өөрийн гэсэн видео тоглоомтой болжээ. Нэмж дурдахад тэрээр Prada, Adidas гэх мэт дэлхийн брэндүүдийн сурталчилгааг хийсэн. Селин, Булгари, Мүүншот, Тайландын AIS, Пеншоппе, Самсунг, МАС зэрэг компаниуд Лисаг дэлхийн элч болгосон юм.Лиса нь Instagram-д ч гэсэн олон дагагчидтай гэдгийг та бүхэн мэдэх байх. Түүнээс гадна түүний YouTube суваг Lilifilm Official нь 4.9 сая гаруй дагагчидтай юм. Лиса ч гэсэн буяны ажил хийдэг бөгөөд 2019 онд тэрээр өөрийн төрсөн Бури Рам мужаас үерт нэрвэгдсэн хүмүүст зориулж 100,000 бат хандив өргөжээ.Лисагийн нийт хөрөнгө нь 10-12 сая доллар орчим юм.

2.Jennie(Jennie Kim)

Женни энэ жагсаалтын # 2-т орсон байна. Тэрээр бага байхдаа BLACKPINK-д элсэхээсээ өмнө Солонгосын хамгийн баян хорооллуудын нэгт өссөн юм. Женни олон жилийн турш тансаг загварын брэндүүдийн нүүр царай болсноор түүнийг Human Chanel хэмээн нэрлэдэг. Цаашилбал, Женни бол Хера, Шанель нарын брэнд элч юм. Түүний гэрээ нь зөвхөн хувцас хунар биш бөгөөд Солонгосын Gentle Monster нэртэй тансаг нүдний шил үйлдвэрлэдэг компанитай хамтран ажиллаж байгаа юм. Женни рэп хийж, дуулж, бүжиглэж, загвар өмсөж чаддаг тул хамтлагийн хамгийн уян хатан гишүүн юм. Мөн Instagram дээр 39 сая гаруй дагагчтай билээ.Түүний цэвэр нийт хөрөнгө нь 10н сая доллар орчим.

3. Jisoo(Jisoo Kim)

Жагсаалтын дараагийнх нь Jisoo юм. Jisoo бол Dior Beauty-ийн брэнд элч билээ. Jisoo-ийн хөрөнгө чинээний талаар хүмүүс тийм ч сайн мэддэггүй бөгөөд тэрээр Солонгосын гоо сайхны салбарт маш их оролцдог. Jisoo бол Солонгосын гоо сайхны Kiss Me брэндийн нүүр царай юм. Jisoo-ийн цэвэр хөрөнгө: 8-10 сая доллар

4. Rose(Roseanne Park)

Rose YSL-ийн брэнд элч юм. Нэмж дурдахад, Жисүтэй адилхан тэрээр Kiss Me-ийн нүүр царай билээ. Тэрээр Шинэ Зеландад төрсөн бөгөөд Австралид өссөн. Австралийн сонгон шалгаруулалтын үеэр Рүжэ бусад 700 нэр дэвшигчийг ялсан аж. Тэрээр Австралид өссөн тул бүх гишүүдээс хамгийн сайн англи хэлээр ярьдаг.Рүжэгийн цэвэр хөрөнгө: 8-10 сая доллар орчим.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
3
+1
9
+1
1
+1
0
+1
1
+1
1
+1
0
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Content is protected !!