КPOP

SM Entertainment ба JYP Entertainment хамтран ажиллахаар боллоо

SM Entertainment, JYP Entertainment нар хамтран “DearU bubble” дэлхийн платформыг хөгжүүлэхэд гар бие оролцож байна.JYP Entertainment нь SM Entertainment-ийн охин компани болох SM Studios-ийн эзэмшдэг DearU компанийн 23.3 хувийг эзэмшжээ. Энэхүү хөрөнгө оруулалтаар SM нь дэлхийн зах зээл дээр өрсөлдөх чадвартай гар утасны платформ болох “DearU bubble” -ийг нэгтгэн хөгжүүлэхэд туслан JYP-тэй хамтын ажиллагааны хэлхээ холбоогоо бэхжүүлэх бодолтой байна.
DearU компанийн санал болгодог гол үйлчилгээ болох DearU Bubble бол фенүүд уран бүтээлчидтэйгээ ганцаарчилсан хувийн мессеж солилцох боломжтой фенүүдийн үйлчилгээний платформ юм. Энэ нь 2020 онд нээгдсэн бөгөөд нийт хэрэглэгчдийн 68 орчим хувь нь Солонгос улсаас байдаг аж. SM, JYP зэрэг 13 агентлагийн нийт 150 гаруй уран бүтээлчид энэ үйлчилгээнд хамрагдаж байна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
0
+1
0
+1
0
+1
1
+1
0
+1
0
+1
0
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Content is protected !!