Бусад

Шүтээнүүдийн хүчирхэг нөхөрлөлүүд…

Олон K-Pop шүтээнүүд төрөл бүрийн шоу нэвтрүүлэг дээр дебют хийхээсээ өмнө хамт олноос гадуур бусад шүтээнүүдтэй нөхөрлөж байсан тухайгаа хуваалцдаг. Гэхдээ завгүй хуваарийн дагуу тэд сайн найзуудтайгаа уулзах нь цөөхөн байдаг юм.Ингээд та бүхэндээ сайн найзууд гэдгээрээ алдартай айдолуудыг танилцуулж байна.

1.ATEEZ Wooyoung болон Stray Kids Changbin

Wooyoung, Changbin нар Mnet‘s Kingdom-аас өмнө найзууд байсан бөгөөд нэвтрүүлэгт бие биетэйгээ өрсөлдөж байхдаа тэдний нөхөрлөл үнэхээр цэцэглэж байсан талаараа дурссан юм.

2.ASTRO JinJin болон PENTAGON Kino

Энэ хоёр саяхан DIVE студид өөрсдийн UNBOXING W / JINJIN & KINO podcast-аа хийж, нөхөрлөл нь анх дунд ангиасаа байсан талаар дурсжээ. Тэдний сайн найзын холбоо нь подкастын үеэр нааш цааш харж байгаагаас хэр гүн болохыг харж болно.

3.WayV Lucas болон (G)I-DLE Yuqi

Лукас, Юки нар олон удаа хамтарсан арга хэмжээнд оролцсон бөгөөд тэдний найзын холбоог үгүйсгэх аргагүй юм. Yuqi хамгийн сүүлд гаргасан “Bonnie & Clyde” дууныхаа бүжгийг хүртэл заажээ.

4.WayV Xiaojun болон SEVENTEEN The8

Шиаожүн өөрийгөө The8-тэй нэлээд ойр найзууд гэдгээ илчилж, түүнээс ном зээлж уншиж байсан талаараа хүртэл дурсжээ.

5.NCT DREAM Chenle болон SEVENTEEN Jun

Чэнлэ Жүнийг NCT-ээс гадуурх түүний хамгийн дотны найзуудын нэг гэж хуваалцсан бөгөөд түүнийг Чэнлегийн хөтлөгчөөр ажилладаг Акдонг Сөүлийн зочноор урьжээ. Тэр ярилцдагийн бараг бүхэл бүтэн хэсэг нь тэдний нөхөрлөлийн тухай өгүүлдэг.

6.BLACKPINK Lisa болон WayV Ten

Тэн WayV-ийн “Kick Back” дуунд бүжиглэж буй бичлэгээ тавьснаар эдгээр хоёр бүжгийн машин дэлхийг шуугиулсан юм.Тухайн үед Лиса Хятадын шүтээнүүдийн тэмцээний бүжгийн багш байсан бөгөөд оролцогчдод бүжгээ дотны найзаасаа сурсанаар тэдэнд зааж байгаа талаараа хэлжээ.Мэдээж тэр найз нь Ten.

7.GOT7 BamBam болон Sunmi

BamBam, Sunmi нар зүү орох зайгүй сайн найзууд юм. Дадлагажигч байхдаа хоёулаа JYP Entertainment дээр уулзаж байсан бөгөөд Sunmi BamBam-ийг ABYSS (Sunmi-ийн байрладаг) -тэй гарын үсэг зурсаныг мэдээд маш их баяртай байсан талаараа хэлжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
2
+1
4
+1
0
+1
0
+1
1
+1
0
+1
1
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Content is protected !!