K- Драма

Хера паласын 3н эрэгтэй амьдрал дээр хэр дотно найзууд вэ?

Жүжигчин Bong Tae-gyu ‘Пентхаус’ драманы гурван залуу Um Ki Joon, Yong Joon Hoon болон өөрөө бодит амьдрал дээр дотно байдаг гэжээ.SBS телевизийн ‘Тикита машин’ нэвтрүүлгийн 6-р сарын 6-ны дугаарт Bong Tae Gyu зочиноор оролцов.
Ярилцлагын үеэр Bong Tae Gyu түүнтэй хамт ‘Пентхаус’ драманд тоглосон Ум Ги Жун, Юн Жон Хун нартай найзлаж байгаа тухайгаа ярьжээ.Бонг Тэ Гюү “Бид Ён Жонгүоны байранд байнга цугладаг. Бид гурвуулаа л байна. Бид үнэхээр дотно, бие биентэйгээ тохь тухтай байдаг.”Тэрээр үргэлжлүүлэн “Би үнэндээ түүний байгаа газрын нууц үгийг хүртэл мэддэг. Нэг удаа би түүнд ямар нэгэн зүйл өгөх хэрэгтэй байсан ч Жон Хун утсаа аваагүй. Тиймээс би зүгээр л тийшээ явсан.”
Бонг Тэ-Кю “Заримдаа бид зураг авалтынхаа хооронд удаан хүлээлгэдэг. Дараа нь ихэвчлэн Ки-жүний гэрт очдог.”Тэрээр үргэлжлүүлэн “Тэдний байшингууд тэс өөр уур амьсгалыг өгдөг. Жон Хугийн байр тухтай п.а.б шиг санагдаж,харин Ки-жүний байр б.а.а.р шиг санагддаг.”
Тэднээс ерөнхийдөө юу ярьдаг талаар асуухад Бонг Тэ Гюү “Бид төслүүдийнхээ талаар маш их ярьдаг. Санамсаргүй сэдвүүдээр ч ярилцдаг. Бид хамтдаа байхдаа бараг л ахлах сургуулийн сурагчид болж хувирдаг.”Тэрээр нэмж хэлэхдээ “Ки-Жүний тухай миний анхны сэтгэгдэл бол түүнийг хүйтэн хүн гэсэн бодол байсан, гэхдээ тэр шал эсрэгээрээ. Тэр миний яриаг маш анхааралтай сонсдог. Үүнийхээ төлөө би түүнд маш их баярлалаа гэж хэлмээр байна.”
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
1
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Content is protected !!