КPOP

MAMAMOO хамтлагийн Wheein албан ёсоор RBW-ээс гарлаа, гэхдээ…

MAMAMOO’s Wheein нь RBW-ээс албан ёсоор гарсан боловч 2023 оны 12-р сар хүртэл MAMAMOO хамтлагтай үлдэхээр болжээ.
RWB албан ёсны мэдэгдлийг хүргэвэл “Сайн байна уу, RBW байна.Юун түрүүнд Солонгос болон гадаадад байгаа MOOMOO зэрэг бүх хүмүүс MAMAMOO-г хайрлаж, халуун дулаан дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлье.MAMAMOO: Solar, Moonbyul, Hwasa гэсэн гурван гишүүнтэй гэрээгээ шинэчиллээ. Хөгжмийн үйл ажиллагаа болон янз бүрийн салбарт мөрөөдлөө биелүүлэхэд нь тэдэнд өгөөмөр дэмжлэг үзүүлэхээ амлаж байна. Wheein бидэнтэй болон бусад гишүүдтэй удаан хугацааны турш гүнзгий хэлэлцүүлэг өрнүүлж байсан боловч эцэст нь гэрээгээ сунгахгүй байхаар шийдсэн юм. Түүний бидэнтэй байгуулсан гэрээний хугацаа дуусах болно гэдгийг бид мэдэгдэж байна.Бид Wheein-ий шийдвэрийг бүрэн хүндэтгэж байгаа бөгөөд амьдралынхаа шинэ хуудсыг эхлүүлж буй Wheein үргэлж аз жаргалтай, азтай байх болно гэж чин сэтгэлээсээ хүсч байна. Долоон жилийн турш бидэнтэй хамт гэрэлтэж ирсэн Wheein-д талархал илэрхийлье.Гэсэн хэдий ч MAMAMOO-ийн дөрвөн гишүүн бүгд хамтлагаараа хэвээр байгаа тул Wheein MAMAMOO-той 2023 оны 12-р сар хүртэл зарим үйл ажиллагаа, тухайлбал цомог, концерт зэрэг чиглэлээр үргэлжлүүлэхээр гэрээ байгуулав. MAMAMOO-ийн хөгжим таны бидэнд өгсөн хайраар үргэлжлэх бөгөөд бид илүү тодорхой зүйлийн талаар дараа нь танд мэдэгдэх болно.MAMAMOO яг одоо тэдний зуны тоглолтод бэлдэж байна. Бид MOOMOO-ийн хамгийн сайн найзууд тул та бүхэнд сайн хөгжим, үйл ажиллагааг үзүүлэх болно, тиймээс бидэнд урам зориг, дэмжлэг үзүүлнэ үү.” гэжээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
0
+1
1
+1
0
+1
0
+1
3
+1
0
+1
2
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Content is protected !!