КPOP

TWICE хамтлагийн Jungyeon эргэн ирэлтдээ зориулан 8 кг жин хасчээ

TWICE хамтлагийн Jungyeon эрүүл мэндийн асуудлаас болоод түр завсарлаад байсан бөгөөд саяхан хамтлагтаа эргэн ирсэн юм.6-р сарын 9-нд алдартай хамтлаг маань ‘Taste of Love’ албюмоор эргэн ирэлтээ хийсэн юм. 10 дахь мини цомгоо гаргасны дараахан TWICE хамтлагийн гишүүн Jungyeon хамтлагийнхаа эргэн ирэлтэд зориулж 8 кг (17.6 фунт) жин хассан гэсэн мэдээлэл хийжээ.
Өнгөрсөн аравдугаар сард JYP Entertainment-аас Jungyeon-ийн эрүүл мэндийн асуудал, түүний дотор хүзүүний ивэрхий, түгшүүр зэрэг шалтгаанаар түр завсарласнаа зарласан юм. Түүнээс хойш олон шүтэн бишрэгчид нь түүнийг хурдан эдгэрэхийг хүсч байлаа.Шүтээн маань энэ оны эхээр ’30 дахь удаагийн Сөүлийн хөгжмийн шагнал гардуулах ёслол дээр оролцсон боловч эм тариа хэрэглэснээс болж жин нь нэлээд нэмэгдсэн бололтой байсан юм. Фенүүд нь ч ихээхэн санаа зовниж байсан аж.
Гэсэн хэдий ч хамтлагийн хамгийн сүүлд гаргасан дуунд тоглосон нь түүнийг жин нэмэхэд нөлөөлсөн эм тариагаа хассан мэт олон хүний сэтгэлийг тайвшрууллаа.Эргэн тавтай морил, Jungyeon!
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
3
+1
1
+1
1
+1
0
+1
1
+1
0
+1
0
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Content is protected !!