КPOP

Өнгөрсөн амьдрал нь тийм ч дардан байгаагүй солонгос алдартнууд

Амжилтын цаана үргэлж золиослох зүйл байдгийг одоо бараг хүн бүр ойлгодог болсон байх К Поп салбартай алдартай болно гэдэг нь маш их өрсөлдөөн, маш олон цагийн нойргүй бэлтгэл зэргээс хамааран олон зүйлсийг золиослодог юм. Өмнөх амьдрал нь тийм ч гоё байгаагүй Солонгос алдартнуудыг танилцуулж байна.

1.Leeteuk

Super Junior-д дебют хийхээс өмнө түүний амьдрал тийм ч дардан биш байсан аж. Таван настай байхдаа тэрээр санхүүгийн шалтгаанаасаа болж эцэг эхээсээ салсан билээ. Leeteuk ч гэсэн эцгийнхээ их өрийг өнөөдрийг хүртэл төлсөөр байгаа юм.

2. IU

Түүний гэр бүлийн санхүүгийн байдал тааруу тул байсан тул IU эгч эмээ, үеэл ахынхаа хамт түрээсийн байранд амьдрах болсон юм. Бага байхаасаа л Өмнөд Солонгост уран бүтээлч дуучин болохыг мөрөөддөг байсан боловч харамсалтай нь түүнийг янз бүрийн агентлагууд үргэлж голдог байжээ. Зөвхөн татгалзахаар зогсоогүй бөгөөөд IU гурван хуурамч агентлагт залилуулж байсан юм.IU алдартай болсныхоо дараа гэр бүлийнхээ өрийг төлсөн билээ.Одоо тэрээр Солонгосын хамгийн алдартай дуучин жүжигчин олон хүний шүтээн болтлоо хөдөлмөрж чадсан юм.

3. Jaejoong

Jaejoong-ийг төрсөн ээж нь тэжээх чадваргүй тул өөр хүнд өргүүлсэн гэдгийг хэн мэдэх билээ. Сургуулийн насандаа Jaejoong эцэст нь Сөүл рүү нүүж, дуучны карьераа хөөхөөр шийджээ. Зам нь түүний төсөөлж байсан шиг тэгш биш байсан бөгөөд дуучин, жүжигчин мөнгө олохын тулд цусаа хүртэл хандивлаж байсан аж.

4. Sandara Park

Өмнөд Солонгос дахь төрөлх хотдоо эргэж ирэхээсээ өмнө Сандара Парк Филиппинд байсан юм. Харамсалтай нь түүний авсан мөнгийг аав нь аваад дуусгачихдаг байжээ. Эцэст нь аав нь өөр эмэгтэйг сонгож, гэр бүлээ солисон юм. Тэр үеэс хойш Сандара гэр бүлийн ноён нуруу болсон бөгөөд 2NE1 охидын хамтлагтай дебют хийхээсээ өмнө эгчийнхээ боловсролын төлбөрийг төлөхийн тулд шаргуу ажиллаж байжээ.

5. TVXQ UKNOW(YUNHO)

Түүн шиг царайлаг эр гудамжинд унтдаг байсан гэвэл та итгэх үү? Үнэхээр ч түүний аав санхүүгийн хувьд хэцүү байсан үед түүний гэр бүл ядууралд нэрвэгдээд байв. Тэрээр галт тэрэгний буудал дээр хэсэг хугацаанд унтаж байсан үе бий.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
4
+1
1
+1
0
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Content is protected !!