K- ДрамаКPOP

2021 онд цэрэгт элсэж байгаа шүтээнүүд

К-Попын фэнүүдийн дунд хамгийн халуухан, хамгийн гунигтай ярианы сэдэв бол яах аргагүй цэрэг татлага гэдэгт итгэлтэй байна.Эдгээр хөвгүүдийг үдэхэд бэлэн үү? Энэ жил заавал цэргийн алба хаахаар бүртгүүлэх (мөн аль хэдийн элссэн) шүтээнүүдийг танилцуулж байна.

1.Infinite L

1992 оны 3-р сарын 13 төрсөн бөгөөд дуучин, жүжигчин маань хоёрдугаар сарын 22-нд Тэнгисийн явган цэргийн ангид элссэн юмм. Тэрбээр цэргийн алба хаахаасаа өмнө “Хааны нууц агент” нэртэй телевизийн сүүлчийн драмаа Квон Нара, Ли Тэ Хван нартай хамт тоглосон билээ.

2. Pentagon Hui

1993 оны 8-р сарын 28нд төрсөн юм.Энэхүү шүтээнийг анх 12-р сарын 3-нд олон нийтийн үйлчилгээний ажилтнаар армид элсэхээр төлөвлөж байжээ. Гэсэн хэдий ч Ковид-19 Солонгост дэгдсэнээс болж энэ өдрийг 2-р сарын 18-нд шилжүүлсэн юм.Хуй бол “бүх талын” шүтээн гэдгээрээ алдартай бөгөөд хоолой, жүжиглэлт, дууны найруулга, найруулга, хөгжмийн найруулгын ур чадвараар нь байнга магтан сайшаадаг билээ.

3. EXO Chanyeol

1992 оны 11-р сарын 27 төрсөн бөгөөд Chanyeol 3-р сарын 29-ний өдөр цэргийн жинхэнэ алба хаахаар цэрэгт элссэн юм.Үүгээр 29 настай залуу цэрэгт элссэн EXO хамтлагийн 5дах гишүүн болсон юм. (Xiumin, D.O нар аль хэдийн халагдаж, Сухо, Чен нар одоо цэргийн алба хааж байгаа).

4. SHINee Taemin

1993 оны 7-р сарын 18 төрсөн юм.Тэрээр EXO-ийн Kai, VIXX-ийн Ravi, BTS-ийн Jimin, мөн Wanna One хамтлагийн экс гишүүн Ha Sung Woon нартай дотно найзууд билээ.Taemin 5р сарын 31нд цэрэгт татагдсаныг та бүхэн мэдэх байх.

5.Newkidd Ji Hansol

1994 оны 11-р сарын 21ны өдөр төрсөн юм.Цэргийн албыг олон нийтийн үйлчилгээний ажилтнаар 2-р сарын 22-нд элссэн юм.Тэрээр SM Entertainment-ийн дэргэдэх SM Rookies-ийн нэг хэсэг байсан бөгөөд NCT-д дебютээ хийхээр төлөвлөж байжээ

6.BLOCK B P.O

1993 оны 2-р сарын 2 төрсөн бөгөөд P.O нь WINNER хамтлагийн реппер Минотой сайн найзууд гэдгээрээ алдартай. Тэрбээр сарны зочид буудал хэмээх алдартай драманд ресепшний дүр бүтээсэн бөгөөд хамгийн сүүлд хулгана драманд мөрдөгчийн дүр бүтээсэн юм.

7. Seo Kang Joon

1993 оны 10-р сарын 12 төрсөн юм.Тэрээр “Cheese In The Trap” драмад Baek In Ho хэмээх авъяаслаг төгөлдөр хуурчийн дүрээр алдаршжээ. Тэрээр 17 настайдаа Малайзад 17 сар суралцаж байжээ.

8. Winner Mino

1993 оны 3-р сарын 30
Түүний хамгийн сүүлд гаргасан сингл нь “Run Away” нэртэй бөгөөд WINNER-ийн хамтрагч Yoon MV-д эпизод тоглох болсон байна.
“Үнэхээр үнэхээр” чанамал үйлдвэрлэгч хамтлагийн өөр хоёр гишүүн Жину, Хун нар өнгөрсөн жил цэрэгт татагдав.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
1
+1
5
+1
0
+1
0
+1
2
+1
0
+1
0
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Content is protected !!