КPOP

SM Entertainment-ийн шинэ барилгатай танилцацгаая.

SM Entertainment төв байраа нүүлгэхээр болсон бөгөөд шинэ байрны дотоод засал чимэглэлийн талаархи анхны мэдээллийг танилцуулж байна. Сөүлийн ойд байрлах Seongsu-dong дахь SM Entertainment-ийн шинэ барилгын анхны зургууд ил гарч, цоо шинэ интерьер, орчин үеийн дэгжин төрхийг харуулав. SM Entertainment нь Acro Seoul Forest цогцолборын доторх байранд нүүж орох бөгөөд энэ нь 1995 онд байгуулагдсанаас хойшхи анхны албан ёсны барилгын нүүдэл болох юм.

Барилгын дотор SMTOWN-ийн COEX Artium-ийг санагдуулам дизайныг хагас задгай талбайд харах боломжтой.

Дотор нь орчин үеийн интерьер, цонх нээгдсэн, задгай талбайтай болсон нь ажилчид завсарлагааны үеэр чөлөөтэй эргэлдэж, нийгэмших боломжийг олгоно.

Ажилчид харилцахад зориулсан олон ширээ, буйдан байх бөгөөд кофены машин, зуушны хувьд төгс тохирох арын хэсгийг агуулна.

Тодорхой олон зүйл байгаагүй ч гэсэн фенүүддээ зориулан SM Entertainment-ийн Café, Market зэрэг Cheongdam-dong байшингийнхаа байранд хийж өгчээ.

Энэхүү барилга нь байшин доторх цэцэрлэгтэй бөгөөд стресс ихтэй өдөр амрахад тохиромжтой. Фенүүд нь удахгүй өөрсдийн хайртай шүтээнүүд аялан тоглолт хийж, байраа гайхуулахыг харах боломжтой болов уу. Үнэхээр гоё барилга байна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Content is protected !!