ФОТО

Үрчлэгдэж байсан алдартнууд

Олон алдартай хүмүүс дэлхийн өнцөг булан бүрээс аз жаргалтай амьдрахын тулд хүүхэд үрчилж авдаг. Харин зарим тохиолдолд алдартнууд ямар нэгэн шалтгаанаас болж үрчлэгдэж байсан бөгөөд бид энэ удаа үрчлэгдсэн алдартнуудыг танилцуулж байна.

1. Николь Ричи ба түүний төрсөн эцэг Питер Майкл Эсковедо

Николь Ричигийн эцэг эх нь түүнийг гурван нас хүртэл нь өсгөж хүмүүжүүлж, дараа нь найз Лионель Ричиний асрамжинд өгчээ. Энэ нь гэр бүлийн санхүүгийн хүнд байдлаас шалтгаалсан байв. Николийн эцэг эх нь түүнийг шаардлагатай бүх зүйлээр хангаж чадахгүй байсан аж. Зургаан жилийн дараа Лионель Ричи ба түүний эхнэр Бренда Харви-Ричи нар албан ёсоор охиныг өргөж авсан бөгөөд Майкл Жексон өөрөө түүний загалмайлсан эцэг болжээ. Нэгэн ярилцлагадаа Николь “Миний эцэг эх Лионельтой найзууд байсан … Тэд намайг илүү сайн хангаж чадна гэдэгт итгэж байсан” гэж хүлээн зөвшөөрсөн байна. Түүний хэлснээр тэр одоо хүртэл төрсөн ээжтэйгээ харилцдаг юм.

2. Jamie Foxx

Америкийн алдарт жүжигчин Жейми Фокс Техаст Луиза Диксон, Даррелл Бишоп нарын гэр бүлд төржээ. Түүнийг төрсний дараахан аав, ээж нь Жейми-г өгч, Марк, Эстер Мари Талли нар асрамжийн газарт авчирсан юм. Тэрээр Африк гаралтай Америк хороололд өссөн бөгөөд түүнд эмээ нь хамгийн их нөлөө үзүүлжээ. Хөвгүүн урлагт дурлаж, төгөлдөр хуур тоглохыг зааж, коллежид сонгодог хөгжим судлах шийдвэр гаргахад нөлөөлсөн хүн юм.

3. Ray Liotta

Рэйгийн төрсөн эцэг эх нь хүүхэд хүмүүжүүлж чадахгүй тул Рэйгээс татгалзсан байна. Хүүг баян италичууд үрчилж авсан бөгөөд тэдний ачаар сайхан овог, хайраар дүүрэн шинэ гэр бүл болжээ. Тэдний гэр бүл мөн Линда хэмээх охиныг өргөж авсан бөгөөд Рэй аав, ээжээс гадна эгчтэй болсон юм.

4. Coco Chanel

Дэлхийн хамгийн алдартай эмэгтэй загвар зохион бүтээгч нь 1883 онд Саумурт төрсөн. Түүний эцэг эх хүүхдүүдээ тэжээж чадахгүй байсан (Кокогоос гадна 4 хүүхэд бас байсан) тул тэд ихэнх цагаа олон хамаатан садандаа өнгөрүүлдэг байв. Коко 12 нас хүрэхэд аав нь гэр бүлээ орхижээ. Түүнийг асрамжийн газар, дараа нь Католик хийдэд, эцэст нь дотуур байрны сургуульд явуулсан. Кокогийн хэлснээр бол энэ нь түүнийг ирээдүйн мэргэжлээ сонгоход яг түлхсэн зүйл юм.

5. John Lennon

Жон төрсний дараахан эцэг эх нь салсан. Түүний ээж шинэ хүн олсон бөгөөд хүүг нагац эгч Мими болон түүний нөхрийн асрамжинд өгчээ. Ленноны хэлснээр Мими маш хатуу байсан бөгөөд хүүгийн гитар сонирхдог болохыг хүлээн зөвшөөрдөггүй байжээ. Жон дурсан дурсахдаа “Гитар бол сайн зүйл, гэхдээ энэ нь танд мөнгө олоход тус болохгүй!” гэсэн юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Content is protected !!