Бусад

Mamamoo хамтлагийг хүмүүс байнга бүтэлгүйтнэ гэж хэлдэг байсан

Хамтлагийг хүмүүс байнга бүтэлгүйтнэ гэж хэлдэг байжээ. Шалтгаан нь ердөө тэдний гадаад төрхтэй холбоотой байв. Тэр ч байтугай агентлаг нь хөөрхөн охидын хамтлаг биш болохоор дебют хийж чадахгүй гэж хэлж байжээ. “Бид хөөрхөн биш болохоор авъяастай байх ёстой гэж тэд хэлсэн. Тэд биднийг маш их дасгал хийлгэсэн. Энэ нь биднийг дуулж, бүжиглэх чадвараа дээшлүүлэхэд түлхэц болсон. Бидний дебют хийхээс өмнө маш их хэцүү байсан бөгөөд бид харагдах байдлын хувьд төгс төгөлдөр биш байсан тул олон хүмүүс ‘Тэдгээр охидууд амжилтанд хүрэхгүй’, ‘Та нар төгс төгөлдөр тоглолт хийх ёстой, эс тэгвэл чи үүнийг хийж чадахгүй ’ гэж хэлж байсан хэмээн Solar дурсжээ.
Дебют хийхээс нь өмнө гүйцэтгэх захирал нь тэднийг олон хүмүүстэй танилцуулсан бөгөөд тэд бүгдээрээ ‘Тэд намхан, шүтээн шиг харагддаггүй учраас тэд унах болно’ гэж хэлсэн аж.
Энэ нь хөгжмийн зохиолч Ким До Хуны тусдаа ярилцлага дээр илчлэгдсэн бөгөөд мөн Хвасаг хамтлагт дебют хийхээр сонгогдохоос нь өмнө тусад нь шүүмжилдэг байсан юм. Ким До хун хэлэхдээ “Үнэн хэрэгтээ, дебют хийхээс нь өмнө хүмүүс Хваса руу харан ‘Тэр дараа нь маш их асуудал үүсгэх болно’ гэж хэлдэг байсан” гэсэн юм.
MAMAMOO-ийн гишүүдийн хэлснээр дебют хийснийхээ дараа ч гэсэн тэд хангалттай сайн биш байна, илүү сайн хийх ёстой гэсэн шүүмжлэлээс болж хэсэг хугацаанд бүх зүйл амаргүй байсан талаар дурссан юм. Олон хүмүүс дэбют тоглолт гайхалтай гэж бодож байхад гишүүд нь маш их загнуулж шүүмжлэл ихээр авж байжээ. 2018 оны влог дээр MAMAMOO олон жил дорд үзэгдэж байснаа хүлээжээ.
Бид эхэндээ олон үйл ажиллагаанд оролцдоггүй байсан, гэхдээ бид олон хүмүүстэй уулзаж байхад биднийг дорд үздэг байсан. Энэ нь биднийг уурлуулав. Бид тэдний буруу болохыг нотлохыг хүссэн. Энэ нь эцэстээ биднийг илүү хүчтэй болгосон гэж боддог гэдгийг тэд хэлсэн юм. Харин тэд бол одоо хамгийн амжилттай яваа охидын хамтлагуудын нэг билээ. Басаж намайг хурцал гэдэг шиг олон хүний шүүмжлэл эдгээр охидыг маш их зоригжуулан өдий энэ амжилтанд хүргэжээ. Тэдний зам тийм ч дардан байсангүй.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
0
+1
0
+1
2
+1
0
+1
0
+1
0
+1
0
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Content is protected !!