Өнөөдөр

Баатарлаг гавьяа байгуулсан иргэнийг улс даяараа хайж байна

2021 оны 06-р сарын 1-2нд шилжих шөнө Завхан аймгийн Нөмрөг суманд байрлах Шунхлай ШТС-аас хар өнгийн TOYOTA PRIUS 30 маркийн авто машинтай хоёр залуу шатахуун аваад төлбөрөө төлөлгүйгээр зугтаах гэж байсан хэ.рэг гарчээ. Яг хэрэг явдал гарч байх үед шатахуун түгээх станцын ойрхон явж байсан нэг иргэн тухайн хэргийг үйлдэж буй залуусын машины түлхүүрийг булаан авч түгээгч эмэгтэйд туслан болзошгүй гэмт хэргээс урьдчилан сэргийлсэн үйл явдал боллоо. Иргэний үүргээ нэр төртэйгээр биелүүлсэн уг үл танигдах залуу тухайн өдрийн өглөө БУЮУ 2021 ОНЫ 06-Р САРЫН 02-НЫ өдөр тус сумын малчин айлд зам сурах үеэр очиж таарангаа тухайн айлд ахин тусалжээ. Тодруулбал, хоттой хонь руу дайрч байсан чоно руу гэрийн эзэн хоёр удаа б.у.у.д.с.а.н ч с.у.м алдаж оноогүйгээс хоттой хонины хажууд байсан 4 настай хүүхэд бэртэх аюултай байснаас хүүг авран морин дээрээс чоныг б.у.у.д.а.н зогсоожээ.
Нэг шөнийн дотор хоёр ч баатарлаг үйлдэл гаргаж, болзошгүй г.э.м.т хэргээс урьдчилан сэргийлсэн, хүүхдийн амь насыг аварсан уг үл танигдах залуу хэн байв?. Сандарч балмагдсан хүмүүс түүний алдар нэрийг асууж амжаагүй байхад нь үл танигдах залуу гарч ирсэн шигээ алга болсон байна. Иргэний үүргээ биелүүлсэн баатарлаг залууг хайж байна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Content is protected !!