Спорт

Volleyball-ийн ихэрүүдийн эргэн ирэлтэнд Солонгосчууд ууртай байна

Sports Kyunghyang-ийн мэдээлж байгаагаар волейболын ихрүүд болох Lee Da Young, Lee Jae Young нар эргэн ирэлт хийж магадгүй байна. 6-р сарын 22-нд Солонгосын Волейболын Холбоо (KOVO) 6-р сарын 30-ны дотор эгч дүүсийг тоглогчоор бүртгүүлэхээ мэдэгдэв. Энэ нь ихрүүд волейболын талбайд эргэн ирнэ гэсэн үг юм.
Өмнө нь ахлах, дунд сургуульд хийж байсан х.э.р.г.и.й.н улмаас бүх ард түмнийг цочирдуулаад байсан юм. Ихрүүд анхны тоглолтоосоо хойш маш их хайрлагдаж, волейболын талбай дээр ур чадвараараа давамгайлж, эстрад шоу дээр гарч тоглож талбайгаас гадуур ноёрхож байв. Улс үндэстэн нь тэдний хачин зан чанар, “бурхан биетэй төстэй” дүрслэлд маш хурдан дурласан юм.

Ихрүүд өөрсдийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсний дараа тэднийг баг болон Волейболын үндэсний лиг хассан юм. Тэд үүнээс хойш өнөөг хүртэл чимээгүй, олны анхаарлын гадна байсаар ирсэн. Sports Kyunghyang-ийн хийсэн тайлан тэднийг баталж өгсөн байх. И Да Янг Грек дэх лигт элсэхийн тулд гадаад руу зорчих гэж байгаа бол И Жэ Янг Өмнөд Солонгосын волейболын клуб болох V лигт элсэх болно.

Нетизенчүүд эгч дүүсийн буцаж ирэх тухай бодлоо хуваалцаж, олонх нь уур уцаартай байгаагаа илэрхийлэв. Тэд “Би зүгээр л үзэхгүй ээ … Эмэгтэйчүүдийн волейбол дөнгөж түгээмэл болж эхэлсэн болохоор харамсалтай байна, гэхдээ би ийм утгагүй зүйлийг үзэхийг хүсэхгүй байна. Бүх фенүүд нь тэднийг орхих үед л тэд ухаан орох болно. ”, “Өө хөөх, энэ бол тэдний хувьд зүгээр л завсарлага байсан.”, “Тэд ухаан ороогүй байна.” гэсэн сэтгэгдлүүд их байна.
Тэд өөр лигүүдээр дамжин эргэн ирэлт хийж магадгүй ч гэсэн шигшээ баг хязгаарлагдмал хэвээр байх болно. Солонгосын Волейболын Холбоо 2-р сарын 15-нд г үндэсний шигшээ багийн шалгаралуулалтаас хасна гэдгээ мэдэгдсэн. Энэ нь Lee Da Young , Lee Jae Young нарыг Олимп гэх мэт олон улсын ямар ч тэмцээнд Өмнөд Солонгосыг төлөөлөх эрхгүй гэсэн үг юм.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
2
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Content is protected !!