Нийгэм

Гадаадууд маскаа цоолж бүрээ үлээсэн Монголчуудыг шоолжээ

Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Ухнаагийн Хүрэлсүх өчигдөр (2021.06.25) тангаргаа өргөсөн бөгөөд түүний тангараг өргөх ёслолыг гаднын орныхон анхааралтай ажиглаж, удирдагчид нь баярын мэндчилгээ дэвшүүлсэн билээ.

Үүний зэрэгцээ гадаад хүмүүсийн анхаарлыг монголчуудын “шинэ санаа” өөрийн эрхгүй татжээ. Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын арга хэмжээнд оролцсон цэргийн үлээвэр хөгжимчид маскаа амны хэсэгт нь цоолон бүрээгээ үлээсэн нь гадаад хүмүүсийн дуранд өртсөн байна. 9GAG.com сайт монгол цэргүүдийн цоорхой масктай зургийг байршуулаад Монголчуудын Корона их гарж байгаа нь эндээс ойлгомжтой байна хэмээн шоолжээ.

Монголчууд маань гадаадад байгаа монголчууддаа ихээхэн санаа зовж эхлээд байна, аргагүй биз ээ хүний нутагт… Энэхүү зургийг Mongolian Meme Makersmn группээс авсан болно.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
0
+1
0
+1
0
+1
2
+1
0
+1
0
+1
4
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Content is protected !!