Бусад

HYBE-ийг үүсгэн байгуулагч Bang Si Hyuk гүйцэтгэх захирлаасаа огцорхоор боллоо

HYBE Labels-ийг үүсгэн байгуулагч Банг Си Хюк гүйцэтгэх захирлаасаа огцорч байна. 7-р сарын 1-ний өдөр зарласны дагуу Банг Си Хёк үйлдвэрлэлд анхаарлаа хандуулахаар гүйцэтгэх захирлын албан тушаалаасаа огцорч байгаа аж. Харин Lenzo Yoon HYBE America-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон байна. Lenzo Yoon нь Америкийн HYBE охин компанийг Scooter Braun-тай хамт ажиллуулах бөгөөд Итака Холдингс компанийг үргэлжлүүлэн удирдах болно.

Bang Si Hyuk нь удирдах зөвлөлийн гишүүний хувьд менежментийн үүргээ гүйцэтгэсээр байх боловч Пак Жи Вон нь HYBE Label-ийн менежментийн стратеги болон ерөнхий үйл ажиллагааг хариуцах болно. HYBE Japan нь бие даасан хэлбэрээр байгуулагдсан бөгөөд түүнийг гүйцэтгэх захирал Хан Хюк Рок удирдана. Японы охин компани удахгүй хөвгүүдийн хамтлаг байгуулах билээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
0
+1
1
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Content is protected !!