ВИДЕО

ТЦА: ЦАГДААГИЙН МАШИН ДЭЭР БҮЖИГЛЭСЭН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ ТОГТООНО

Цагдаагийн манины дэргэд бүжиглэн, цонхыг нь хагалж буй бичлэг цахим орчинд цацагдсан бол. Уг бичлэг дээрх машин нь жолоочийн сонор сэрэмийг дээшлүүлэх зорилгоор осол их гардаг байршлуудад байрлуулсан хөдөлгөөнүй хэдий ч иргэний үйлдэлд ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тул тээврийн цагдаагийн албанаас ” түүнийг олж тогтоон шалгана гэж мэдэгдэв.

Цаrдаагийн машины дээр бүжиглэн, цонхыг нь хагалж буй бичлэг урд шөнө цахим орчинд цацагдсан. Тодруулбал, иргэдийн сонор сэрэмжлүүлгийг дээшлүүлэх зорилгоор осол их гардаг байршлуудад байршуулсан хөдөлгөөнгүй машиныг ашигласан ч ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн гэж иргэд ихээхэн шүүмжилсэн юм. Харин ТЦА-наас “түүнийг олж тогтоон шалгана” .

Тэгвэл уг бичлэгийн эзэн М.Алдар Ховд аймагт яваа бөгөөд Цахим орчинд хүчтэй шүүмжилж байгааг харлаа. Их хэцүү, муухай санагддаг юм байна. Маш их сэтгэлээр унаж байна. Бас өөрийнхөө алдааг ч мэдэж гэмшиж байна. Ахиж ийм буруу үйлдэл гаргахгүй.

Бичлэгийнхээ тухайд тэр

Долдугаар сарын 1-н буюу өчигдөр би найзуудын хамт Баянхонгор руу явж байгаад хурдаа сааруулахыг сануулсан цагдаагийн машины хажууд зогссон. Тэгээд биеийнхээ чилээг гаргах зорилгоор бүжиглээд түүнийгээ бичээд өөрийнхөө инстаграм сторид хийсэн. Түүнээс биш цагдаагийн байгууллагад ямар нэгэн саад учруулах, цагдааг муухай харуулах сэдэл байгаагүй. Уг нь миний инстаграм хаягийг цөөн хүн дагадаг. Зөвхөн найзууд л үзэж хардаг болохоор бичлэгээ хийчихсэн чинь фэйсбүүк цахим орчинд тарчихсан байна лээ. Ийм олон хүнд хүрнэ гэж бодоогүй. Одоогоор цагдаагаас холбогдоогүй байна. Гэхдээ надтай холбогдоод ямар нэгэн арга хэмжээ авбал хариуцлага хүлээхэд бэлэн байна. Энэ бол миний буруу, би гаргасан үйлдэлдээ их гэмшиж байгаа. Мөн цагдаагийн байгууллагаас албан ёсоор уучлал хүсэж байна. Тэр машины цонхнууд угаасаа бүгд хагарчихсан байсан. Харин түүнийг нь нэмээд хагалчихсан. Дэггүйтэж тэнэг үйлдэл гаргасан. Тэр маань хүмүүст буруу харагдчих шиг боллоо.

Ер нь цаrдаагийн талаар цаrдаа нарт дурrүй ч юм шиг сэтгэгдэл төрүүлсэн бичлэгийнхээ талаархи хариулт

Тийм зүйл үнэхээр байхгүй. Яг л миний аав, ах шиг хүмүүс л цаrдаагийн албыг хааж байгаа. Жилийн дөрвөн улиралд ч, баяр ёслолоор ч тэд ажиллаж л байдаг. Уг нь цагдаагийн албан хаагч нарыг хүндэлдэг. Бидний амь насыг авран хамгаалахын тулд л тэр машиныг тэнд байршуулсан байх. Гэтэл болчимгүйтэж буруу үйлдэл хийлээ. Тиймээс залуустаа хандаж хэлэхэд, над шиг үйлдэл битгий гаргаарай. Удаан хугацаагаар машин барьсны дараа биеийнхээ чилээг гаргах нь зөв. Гэхдээ өөр аргаар биеийнхээ чилээг гаргах хэрэгтэй шүү. Харин аюул, аваар ослоос сэргийлэхээр байршуулсан цаrдаагийн машины хажууд зогссон бол хог байвал түүгээд, дотор нь хог байвал аваад, цэвэрлээд яваарай гэж залуустаа уриалж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
0
+1
0
+1
0
+1
1
+1
0
+1
0
+1
2
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Content is protected !!