Өнөөдөр

Ш.Энхийн-Од алдарт сагсан бөмбөгчин Леброн Жеймсийн хүү Бронниг хожлоо

“The Battle” тэмцээний үеэр Ш.Энхийн-Одын баг Броннигийн багийг хожсон байна. Цаашилбал Монголын алдарт сагсчин Шаравжамцийн хүү Энхийн-Одын “Midwest” баг Леброн Жеймсийн хүү Бронни Жеймсийн “Striive for Greetnes” багтай тоглон 99:97-ийн харьцаатайгаар хожсон байна.

Энэхүү тоглолт алдарт сагсчин Леброн Жеймсийн Акрон хотын ахлах сургуулийн зааланд зохион байгуулагдсан бөгөөд Леброн Жеймс өөрийн биеэр ирж хүүгээ дэмжсэн байна. NBA-ийн 3н удаагийн аврага Danny Green-ий санаачилсан тэмцээний хүрээнд энэхүү 2 баг тоглосон байна. Ийнхүү NBA-д тоглосон анхны Монгол хүн болох зорилготой Ш.Энхийн-Од алдарт сагсчин Леброн Жеймсийн нүдэн дээр нь хүүг нь хожсоноор Монголчуудын бахархлыг ихээхэн төрүүлж эхэллээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
2
+1
4
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Content is protected !!