КPOP

Youtube дээр хамгийн их хайгдсан эрэгтэй айдолууд

Энэ оны 1-6-р сарын хооронд цуглуулсан мэдээллээр эдгээр эрэгтэй шүтээнүүд 2021 оны эхний хагаст YouTube дээр хамгийн их хайгдсан байна. Энд зөвхөн эхний 10н байрыг орууллаа.

10. Taemin (SHINee)

SHINee’s Taemin нь эрэгтэй шүтээнүүдийн жагсаалтад 10-рт (нийт 17-рт) YouTube-ийн хайлтын индексийн 111.11 оноотой орсон байна. Энэ онд Taemin-ийн хамгийн их үзэлттэй бичлэгнүүдийн нэг бол түүний “Зөвлөгөө” дууны клип бөгөөд 1 сарын дотор 22 сая үзэгчтэй болжээ.

9. Cha Eunwoo (ASTRO)

ASTRO-ийн Cha Eunwoo нь эрэгтэй шүтээнүүдийн жагсаалтын 9-рт (мөн нийт дүнгээрээ 16-рт) YouTube-ийн хайлтын индексийн 115н оноотой орсон байна. Cha Eunwoo-ийн энэ жил YouTube дээр хамгийн их үзсэн бичлэгнүүдийн нэг бол True Beauty киноны дуу “Love So Fine”-г 5 сарын хугацаанд 7.9 сая үзэлт хүржээ.

8. Baekhyun (EXO)

EXO-ийн Baekhyun 122.22 гэсэн Youtube хайлтын индексээр эрэгтэй шүтээнүүдийн хувьд 8-р байранд (нийт 14-т) орсон байна. Энэ жил Бэкхёны YouTube дээр хамгийн их үзсэн бичлэгнүүдийн нэг бол түүний “Bambi” дууны клип байсан бөгөөд 3 сарын хугацаанд 37 сая үзэгчтэй болжээ.

7. J-Hope (BTS)

BTS-ийн J-Hope нь эрэгтэй шүтээнүүдийн хувьд 7-р байранд жагсаж, YouTube хайлтын индекс 144.44 оноо авсан байна. Энэ жил J-Hope-ийн YouTube дээр хамгийн их үзсэн бичлэгнүүдийн нэг бол түүний “Blue Side” дууны клип байсан бөгөөд 4 сарын хугацаанд 12 сая үзэгчтэй болжээ.

6. RM (BTS)

BTS-ийн RM нь эрэгтэй шүтээнүүдийн хувьд 6-р байранд жагсаж, YouTube-ийн хайлтын индексийн оноо 150 оноо авсан байна. RM-ийн энэ жил YouTube дээр хамгийн их үзсэн бичлэгнүүдийн нэг бол түүний “Bicycle” дууны клип бөгөөд 4 долоо хоногийн дотор 11 сая үзэгчтэй болжээ.

5. Жин (BTS)

BTS-ийн Jin нь эрэгтэй шүтээнүүдийн жагсаалтад 5-р байранд орсон бөгөөд YouTube-ийн хайлтын индексийн үнэлгээ 200 оноо авсан байна. Жин-ийн энэ жилийн хамгийн их үзсэн бичлэгнүүдийн нэг бол түүний “BANGTAN BOMB” төрсөн өдрийн бичлэг бөгөөд 5 сарын дотор 9.1 сая үзэгчтэй болжээ.

4. Шюга (BTS)

BTS-ийн Suga нь эрэгтэй шүтээнүүдийн жагсаалтад 4-р байрт жагсаж, Youtube хайлтын индекс 335.55 оноо авсан байна. Энэ жил Шюгагийн YouTube дээр хамгийн их үзсэн бичлэгнүүдийн нэг бол 5 сарын хугацаанд 10 сая хүн үзсэн “Daechwita” сэлэмний бүжгийн дасгал юм.

3. Жимин (BTS)

BTS-ийн Жимин эрэгтэй шүтээнүүдийн хувьд 3-рт, мөн YouTube-ийн хайлтын индексийн 511.11 оноо авсан байна. Жиминий энэ жил YouTube дээр хамгийн их үзсэн бичлэгнүүдийн нэг бол “BANGTAN BOMB” байсан бөгөөд 3 сарын хугацаанд 5.9 сая үзэгч үзсэн байна.

2. V (BTS)

BTS-ийн V нь эрэгтэй шүтээнүүдийн хувьд 2-р байранд орсон бөгөөд 560 гэсэн Youtube хайлтын индексээр үнэлэгдсэн байна. V-ийн энэ жил YouTube дээр хамгийн их үзсэн бичлэгнүүдийн нэг бол түүний “#FlyToMyRoom” влог байсан бөгөөд 4 сарын хугацаанд 10 сая үзэгчтэй болжээ.

1. Jungkook (BTS)

BTS-ийн Jungkook нь эрэгтэй шүтээнүүд болон нийт дүнгээрээ 877.78 гэсэн Youtube хайлтын индексээр 1-р байранд орсон байна. Jungkook-ийн энэ жил YouTube дээр хамгийн их үзсэн бичлэгнүүдийн нэг бол түүний “Life Goes On” видео дуудлагын хувилбарын бичлэг байсан бөгөөд 4-н сарын хугацаанд 7.9 сая үзэлттэй байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
0
+1
2
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Content is protected !!