Бусад

Хятадын тэрбумтан их хэмжээний мөнгөөр найз охин түрээслэхээр болжээ

Хятадын нэгэн тэрбумтны хүү Вейбо сайтад найз охин түрээслэх зар тавьжээ. Шалтгаан нь тэрээр баярын өдрүүдэд ганцаараа байхыг хүсээгүй аж. Хүү түрээсийн найз охинтойгоо баярын өдрүүдээр л хамт байх бөгөөд хөлсөнд нь нэг сая юань буюу 170 мянган ам.доллар төлөхөөр болжээ. Ийм саналыг хүлээн авахгүй хүн ховор биз ээ.

Тэрээр шаардлагадаа “25-аас доош насны, 168 см өндөр, 50 кг доош жинтэй, царайлаг, онгон байж болно” гэжээ. Хүүг зар тавьсны дараагаар түүний найз охин болох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн 10 мянга гаруй охид холбоо барьсан байна. Хүү тэднээс найз охиноо сонгосон бөгөөд хэн гэдгийг нь нууцалжээ. Мөн тэрээр хэрэв түрээсийн найз охинтойгоо сэтгэл санаа нийлбэл цаашид ч үерхэх болно гэдгээ хэлсэн байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
0
+1
0
+1
0
+1
2
+1
3
+1
0
+1
0
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Content is protected !!