Шар Мэдээ

Дуучин УКА иргэдэд хандан үг хэллээ

Цахим наадам хийхгүй байх талаар ярисныхаа дараа дуучин УКА ихээхэн шүүмжлэл дагуулсан билээ. Тэгвэл үүнийхээ талаар өчигдөр өөрийнхөө байр суурийг илэрхийлсэн байна.

” Бүгдэнд нь оройн мэнд хүргье. Та нар маань сэтгэл санаагаа өөдрөг байлгаж, өөртөө зөв зүйтэй гэсэн зүйлийг хийж бусдын үзэл бодлыг хүндэтгэж байгаарай хэмээн энэхүү лайвыг хийж байна. Миний хувьд cyber b.u.l.l.y буюу цахимаар олон доромжлолыг сонссон гэхдээ би энэдээс зарим зүйлийг ойлгон иймэрхүү зүйлд сэтгэлийн тэнхээтэй байх талаар мэдэж авлаа.

Одоо энийгээ зөвөөр илэрхийлээсэй гэж уриалмаар байна. Би биш таны ээж, аав, ах дүү ийм байдалд орохоос сэргийлээсэй хэмээн хүсэж байна. Урлагийн хүний хувьд хэцүү цаг үед би гоё дуу, гоё сайхан дуу сонсож өөрийн хэцүү байдлаа даван туулж байсан. Миний хувьд бол би ажлаа л хийх ёстой гэж боддог. Зөвийг нь аваад бурууг нь энэ нь тэгэх ёстой байсан шүү хэмээн соёлтой цахим орчинд хэлээсэй хэмээн уриалмаар байна.

Юуны түрүүнд надтай хамт байж сэтгэл санаагаар дэмжиж байсан үнэнч фенүүддээ баярлалаа, ийм үед л үнэнч байдаг гэдгийг ойлголоо. Уурлаж байгаа гэсэн ч уураа дарж байгаа та нартаа баярлалаа. Би дахиад хэлье, cyber bully буюу цахимаар доромжилж зорилгогүй хараал хэлдэг хүмүүсийг энэ зүйл хөгжиж дэлгэрэх юм бол цаашид хэчнээн хүний аминд хүрэхийг би мэдэхгүй.

Хэн нэгнийг алдаж буруу зүйл хийвэл зөв гаргалгаатай чи ингэх ёстой байсан хэмээн чи тэр зүйлийг буруу хийлээ хэмээн зөвлөх хэрэгтэй. Хүн болгон өөрийн үзэл бодлоо илэрхийлнэ, тэр нв мангар хүн байна уу, ухаантай хүнм байна уу, ухаан муутай хүн байна уу энэ бол тэр хүний л үзэл бодол. Энэ сошиалыг хэтэрхий их ашиглаж байгаа энэ үед таны гэр бүлийн хэн нэгэн ийм байдалд орсон байх вий, энэ талаар санаа тавиж байгаарай хэмээн уриалмсаар байна.

Энэ үед хамт байгаад баярлалаа. Үүнээс хойш би урлагийн салбарт хийх ёстой зүйлээ хийнэ, хийсээр ч ирсэн. Хэцүү байгаа нэгнийгээ хамгийн сайхан үгийг хэлэн болж бүтэхгүй зүйлийг ойлгуулдаг соёл байдаг ш дээ, тийм зүйлийг л хүсэж байна. Намайг юу ч гэсэн болно, энэ үг надад наалдахгүй, харин таны гэр бүлд ийм зүйл тохиолдох вий би бол хийх ёстой ажлаа урлагийн хүн юмаа хийсээр байх болно.

VOICE шоунд оролцоход аав маань өнгөрсөн ч би ажлаа хийсээр л байсан, манай Намуунаа эмээ нь өнгөрөхөд Намуунаа маань тоглолтоо хийгээ л явж байсан. Энэ сэтгэлийг бодоорой. Та нар минь хажууд байгаа хүндээ дургүй байж болно илэрхийллээ уурлаж биш томоор харан гаргалгаатай хандах хэрэгтэй.” хэмэээн хэлжээ. Илүү дэлгэрэнгүйг сонсомоор байвал UKA-ийн фб хуудас руу зочлин лайвыг нь үзээрэй.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
0
+1
1
+1
0
+1
1
+1
0
+1
0
+1
1
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Content is protected !!