КPOP

BTS Jin-ий SM entertainment-ийн шалгаруулалтанд оролцсон түүх

Ихэнх фэнүүд нь BTS хамтлагийн Жинийг Big Hit Music-т хэрхэн элссэн тухай түүхийг мэддэг боловч түүний SM Entertainment-ийн шалгаруулалтад оролцсон түүхийг тэр бүр мэддэггүй юм. Нэгэн ярилцлагийн үеэр Жин энэ талаараа дурссан бөгөөд тэрхүү SM-ийн шалгаруулалтанд оролцсон түүхийг хуваалцаж байна.

Big Hit Music түүнийг дадлагжигчаар авахаас хэдэн жилийн өмнө арван таван насандаа Жин SM Entertainment-ийн төлөөлөгч ханджээ. Жин зөвхөн дуугаар хийсэн ярилцлагадаа өөрийн туршлагын талаар ярьжээ. Жин “Тэд надтай дахин холбоо барьсан боловч би яваагүй.” гэсэн юм.

Солонгос дахь хамгийн том энтертайнмэнт компаниудын нэг болох SM Entertainment Жин-ийн карьерт олон хаалга нээж өгч болох байсан, яагаад тэр тэднийг татгалзсан бэ? “Чи айсан уу?” гэж хөтлөгч асуув. “Тийм ээ” гэж Жин хүлээн зөвшөөрсөн, аргагүй биз дөнгөж 15тай…

“Би үүнийг анх удаа сонсож байна” гэж RM хэлэхэд Жимин Жинийг шоолж, энэ түүхийг зохиосон эсэхийг асуув. RM нэмж хэлэхдээ “Үнэндээ тэр зугтах болно гэж хэлсэн.” Залуу Жин хараахан бэлэн болоогүй байсан ч SM Entertainment-ийн алдагдал HYBE-ийн ашиг болж хувирсан билээ. Ярилцлагын эндээс үзээрэй:

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
0
+1
1
+1
0
+1
0
+1
1
+1
0
+1
0
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Content is protected !!