K- Драма

Солонгос нитизенүүд Пентхаусын хамгийн алдартай дүрүүдийг жагсаалаа

“Пентхаус: Амьдрал дахь дайн” драманы 3р улирал ирэх сард дуусах гэж байгаа билээ. Саяхан явуулсан санал асуулгаар бараг 10000 солонгос нетизенчүүд хамгийн алдартай дүрүүдэд саналаа өгсөн байна. Ингээд тэдний сонгосон хамгийн алдартай дүрүүдийн жагсаалтыг харцгаая.

10. Lee Kyu Jin

Beom Tae Gyu‘-ийн дүр Lee Kyu Jin нь хуульч мэргэжилтэй, амжилттай өмгөөлөгч “ээжийн хүү” бөгөөд дараа нь “Пентхаус” -ын хоёрдугаар улиралд их хурлын гишүүн болжээ. Тэрээр 0.15% -ийн санал авч, нийт дүнгээр 10-т жагсаж байна.

9. Joo Seok Kyung

Han Ji Hyun‘-ийн дүр Joo Seok Kyung бол зальтай, хувиа хичээсэн заль мэхээрээ алдартай Жу Дан Тэ, Шим Су Рёон нарын охин юм. Тэрээр нийт саналын 0.19% -ийг авсан бөгөөд нийт дүнгээр 9-р байранд оржээ.

8. Joo Seok Hoon

Kim Young Dae‘-ийн дүр Joo Seok Hoon бол Joo Dan Tae, Shim Su Ryeon нарын хүү бөгөөд ихэрээсээ тайван, төлөвшсөн зан чанараараа ялгаатай. Тэрээр нийт сонгогчдын 0.25% -ийн санал авч, нийт дүнгээр 8-р байранд оржээ.

7. Bae Ro Na

Kim Hyun Soo’s-ийн дүр Bae Ro Na бол Oh Yoon Hee, Ha Yoon Cheol нарын охин бөгөөд өрөвч, зөөлөн сэтгэлээрээ алдартай. Тэрээр нийт саналын 0.39% -ийг авч нийт дүнгээр 7-р байранд жагсав.

6. Жу Дан Тэ

Uhm Ki Joon‘-ийн дүр Жу Дан Тэ бол үл хөдлөх хөрөнгийн харг.ис хэрц.гий магнат “Пентхаус” -ын гол хүн юм. Тэрээр 1.68% -ийн санал авч нийт дүнгээр 6-р байранд орлоо.

5. Cheon Seo Jin

Kim So Yeon‘-ийн дүр Cheon Seo Jin бол чинээлэг, ихэмсэг, зальтай сопрано дуучин бөгөөд эд баялаг, омог бардам хүсэл эрмэлзэлтэй гэдгээрээ илүү алдартай. Тэрээр 6.39% -ийн санал авч нийт дүнгээр 5-р байранд орлоо.

4. Ha Yoon Cheol

Yoon Jong Hoon-ийн дүр Ха Юн Чеол бол хүч чадлыг бүхнээс илүү үнэлдэг, Чэон Сэ Жин, О Юн Хи нарын хайрын гурвалжинд орооцолдсон гол мэс зас.алч юм. Тэрээр 6.65% -ийн санал авч нийт дүнгээр 4-т жагсав.

3. Шим Су Рён

Lee Ji Ah‘-ийн дүр Шим Су Рион бол Joo Dan Tae-ийн хуучин эхнэр бөгөөд сайн талын дүр юм. Тэрээр 10.77% -ийн санал авч нийт дүнгээр 3-р байранд орлоо.

2. Oh Yoon Hee

Eugene-ийн дүр Юн И бол Чэон Сео Жиний бага насны өрсөлдөгч, мөнгөгүй байсан ч охиныхоо амжилтанд хүрэхийн тулд бүхнийг хийдэг даруухан, ажилсаг ээж юм. Тэрээр 29.50% -ийн санал авч, 2-р байранд оржээ

1. Логан Ли

Эхний байрыг Солонгос гаралтай Америк бизнесмэн, Мин Сеол Ахын өргөж авсан ах Пак Лун Сёкийн дүр Логан Ли эзэлжээ. Тэрээр 43.75% -ийн санал авсан байна. Park Eun Seok мөн эхний улиралд зүсээ хувиргасан биеийн тамирын багш Гу Хо Донг-ийн дүрд тоглодог.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
3
+1
15
+1
2
+1
0
+1
4
+1
0
+1
2
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Content is protected !!