КPOP

К Попын арын бүжигчин бодит амьдрал дээр үнэхээр царайлаг айдолуудыг сонголоо

К-Поп фэнүүдийн хувьд шүтээнийхээ арын бүжигчин болохыг мөрөөддөг хэсэг үргэлж байдаг. Doyouram-ийн хамгийн сүүлийн бичлэгэн дээр тэд ITZY, TWICE, U-KISS-ийн гишүүдтэй цуг бүжиглэж байсан Kwon Minhee-тэй ярилцсан юм. Kwon Minhee маш олон хамтлаг, уран бүтээлчдийн дунд байхдаа үнэхээр царайлаг харагдсан айдолуудаа сонгосон байна.

1. V (BTS)

Бичлэг дээр Квон Минхи тайлбарлахдаа “BTS бол үнэхээр гайхалтай хүмүүс байсан. Би тэднээс нүдээ салгаж чадаагүй. Ялангуяа V хамгийн их ялгарч байсан бөгөөд түүний дүр төрх, зан чанар, дур булаам чанараараа онцгой байсан” гэжээ.

2. Tzuyu (TWICE)

Ихэнх хүмүүс TWICE-ийн Tzuyu-г хангалттай магтаж чаддаггүй бөгөөд Kwon Minhee Tzuyu-г “үнэхээр хөөрхөн” гэж магтдаг байна. Тэрээр мөн Tzuyu-г бүжиг дэглэлтээр хичээллэхдээ ямар ч нүүр будалт хийгээгүй байсан ч тайзан дээр гоо үзэсгэлэн, дүр төрхөөрөө нүд гялбам хэвээр байдагийг нэмж хэлсэн юм.

3. Shownu (MONSTA X)

MONSTA X-ийн Shownu-той уулзсаны дараа Квон Минхи түүнийг магтахаа зогсоож чадсангүй. Түүний өндрөөс булчин хүртэл shownu дур булаам аж. Квон Минхи түүнийг үнэхээр эгдүүтэй гэдгийг хэлсэн юм.

4. Chaeryeong (ITZY)

Бичлэгийн үеэр Квон Минхи ITZY-тэй ажиллаж байсан үеэ дурсаж, тэд J.Y Park болон түүний эрэгтэй бүжигчдийн араас бэлтгэлийн өрөөнд ордог байв. Квон Минхи Chaeryeong-ийг ямар хөөрхөн бэ гэж бодсон талаараа хэлсэн юм.

5. Jun Young (U-KISS)

Shownu-ийн нэгэн адил Kwon Minhee U-KISS Jun-ийг маш царайлаг гэж магтсан юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
0
+1
1
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
1
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Content is protected !!