K- Драма

Kim Young Dae “School 2021” драманы бүрэлдхүүнээс гарахаар болжээ

Kim Young Dae KBS 2TV-ийн удахгүй нээлтээ хийх “Сургууль 2021” драмын жүжигчдийн бүрэлдхүүнээс гарчээ. 5-р сард жүжигчин WEI-ийн Kim Yo Han-тай хамт “School 2021” кинонд нэгдэх нь батлагдсан юм. Ким Янг Дэ нууц түүхтэй, оюутан Жунг Янг Жугийн дүрд тоглох гэж байсан билээ.

Салбарын төлөөлөгчийн хэлснээр, Kim Young Dae бүх зүйл анх яригдаж байснаас өөр байсан тул гарахаар шийджээ. Тиймээс драманы алба түүнийг орлож, Жунг Янг Жугийн дүрийг авах өөр жүжигчнийг хайж байна. 7-р сарын 15-нд жүжигчний Солонгос агентлаг албан ёсоор “Kim Young Dae‘ Сургууль 2021-ээс гарсан нь үнэн. ” хэмээн батлажээ.

“Сургууль 2021” нь тодорхойгүй ирээдүйн өмнө зогсож буй 18 настай залуучуудын мөрөөдөл, нөхөрлөл, сэтгэлийн хөөрөл, өсөлтийг харуулах болно.“School 2021” энэ оны хоёрдугаар хагаст цацагдахаар болжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Content is protected !!