Бусад

“Амрыг эрье гээд л амар амгаланг авчирдаг цагдаа”

Хөвсгөлийн замд нэг цагдаа зогсоолоо. Буугаад ир л гэж байна. Тэгснээ намайг дагуулаад л машин тойроод алхаад байна. Дугуй өшиглөж үзэж байна.

“Хотоос өглөө хэдэн цагт гарсан бэ, замдаа амарсан уу” л гэнэ. Машинд сууж яваа манай эхнэр, хүүхэдтэй
Анх удаа Хөвсгөл орох гэж байна уу? Далай ч сайхан шүү
Гэр бүлээрээ яваа хүмүүс яарах юу байх вэ, 80-аас битгий хэтрүүлээрэй. Харин хүүхдүүд ээ, та нар тийм гоё далай үзэх гэж яваа юм чинь суудлын бүсээ бүгд зүүгээд, томоотой яваарай” гээд л ярих.
Би чинь тэрхэн зуурт торгох гээд л ядаад байна даа ухааны юм бодоод амжиж байгаа юм. Тэгтэл “За тэр, одоо нүд чинь сэргээд ирж байна шүү дээ. Одоо хөдөл, хөдөл. Болгоомжтой яваарай” гэхэд нь түрүүчийн бодлоосоо ичих шиг.
Цааш хөдлөөд хянах самбараа харахаар 90… хүрчихсэн байнгуут л тэр цагдаагийн тэр нэг сэтгэлээсээ, үнэнээсээ үгнүүд нь санаанд буугаад хаазаа багасгачихаж байгаа юм.

Хөвсгөлд гурав хоночихоод буцахад өнөө цагдаа явахад зогсож байсан яг тэр байрандаа өмнөхөөсөө ч илүү пад хар болчихсон байж л байна. Зүгээр л хал палгүй, хээ шаагүй яриан завсраа хаазаа хасах ухамсар суулгачихсанд нь баярлалаа гэж хэлмээр санагдаад дохиогүй байхад нь зогсоод хэзээний танил, хамаатан садан шиг нь яриа өрнүүллээ.

Хөвсгөл аймгийн замын цагдаагийн тасгийн ахлах дэслэгч Бат гэдэг ах хүү аж.
Ах хүн чанартай ч юм, ажилдаа ч үнэн сэтгэлээсээ дуртай юм. Ёстой л нойр, хоолоо умартан Хөвсгөлийн зам дээр өнжиж байна. Хүн ажилдаа сэтгэлээ зориулах их гоё юм аа. Ёстой л мөрдөстэй эр хүн юм 🤗
“Цагдаа амрыг эрье гэхэд л хамаг амар амгалан алга болдог” гээд хошигнол яваад байсан.

Харин энэ цагдаа “Амрыг эрье” гэж зогсоогоод л байж болох бүх амар амгаланг авчирчихаж байна. Мэнд устай гэж жигтэйхэн, жолооч зорчигч нартай цагдаагийн хувиар биш зүгээр л хүнийхээ хувиар яриа өрнүүлэх юм. Тэр нь тархинд ухамсар болж очих юм.
Ажилдаа чин сэтгэлээсээ “дурласан”, албандаа үнэн зүрхнээсээ “хайртай” танд баярлалаа. Эх сурвалж ” Албаны төлөө 1, 2, 3″ пейж хуудас

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
2
+1
1
+1
1
+1
0
+1
0
+1
0
+1
0
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Content is protected !!