КPOP

Токиогийн олимпийн ” WE ALL ARE ONE” концертийн к-поп бүрэлдхүүн зарлагдлаа

Солонгос улсын хөгжөөн дэмжигч “Red Angels” баг Токиогийн Олимпийн үндэсний шигшээ багийг дэмжих к-поп уран бүтээлчдийн эцсийн бүрэлдэхүүнээ баталлаа. Тэд нээлтийн болон хаалтын тоглолтыг хоёуланг нь хийх бөгөөд 8-р сарын 6-нд К-Попын 6 хамтлаг, 8-р сарын 7-нд К-Попын 7 хамтлаг тоглолтоо хийх юм байна.

Нээлтийн концертын бүрэлдэхүүнд BTOB, GOT7’s Yugyeom, ONF, MCND, STAYC, woo! Ah! 8-р сарын 6нд тоглох аж. Харин хаалтын концертын бүрэлдэхүүнд 8-р сарын 7-нд MONSTA X, ONEUS, CIX, Hong Eunki, WEi, CRAVITY, Purple Kiss нар багтжээ.

Анх 7-р сарын 24-нд товлогдсон байсан уг тоглолтыг COVID-19 тохиолдлын шинэ давалгаанаас болж 8-р сарын 6-7-ны өдрүүд хүртэл өөрчилсөн юм. Энэхүү тоглолт нь Сөүлийн Олимпийн цэцэрлэгт хүрээлэнгийн Гандболын цэнгэлдэх хүрээлэнд болох бөгөөд онлайн тоглолт хэлбэрээр цацагдахаар болжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
0
+1
1
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Content is protected !!