Бусад

Kim Seon Ho, Shin Min Ah хоёрын тоглосон шинэ драманы эхний зураг цацагдлаа

tvN-ийн амралтын өдрүүдэд гаргах “Hometown Cha-Cha-Cha” драманы шинэ постерыг гаргалаа. “Mr. Hong ”-ийн шинэчилсэн найруулга “ Hometown Cha-Cha-Cha ” бол романтик төрлийн драма бөгөөд Shin Min Ah нь шүдний эмч Yoon Hye Jin, эргэн тойрны бүх хүмүүст тусалдаг ажлын мэргэжилтэн Hong Seo Shik-ийн дүрд Kim Seon Ho тогложээ.

Шин Мин Ах, Ким Сон Хо нарын хамтрлааас болон энэхүү драма үзэгчдийн дунд ихээхэн хүлээлттэй байгаа. Зурагт хуудсанд Kim Seon Ho, Shin Min Ah нар дүрүүдийнхээ романтик хүлээлтийг үргэлжлүүлсээр байна. Юн Хэ Жин хэдийгээр Хун Ду Шикийн ард жаахан алхаж байгаа ч гэсэн тэд хоорондоо зүрхний цохилтыг бий болгож чадсан юм. Зурагт хуудсан дээрх текстэнд “Бидний зүрх сэтгэл бүжиглэж эхэлсэн тэр мөч” гэж бичсэн нь хоёр хүн харилцаагаа хэрхэн эхлүүлэх вэ гэсэн асуултыг улам бүр нэмэгдүүлж байна.

Бүтээлийн багийнхан ‘ Hometown Cha-Cha-Cha’-ийн цацагдаж байгаа анхны зураг болохоор бид драманы харилцааг харуулахыг хүссэн. Бид Хай Жин, Ду Шик нарын хайр сэтгэлийн романс, далайн эрэг дээрх Гонгжин тосгоноор дамжин мэдрэгдэх тохь тухыг хадгалахыг хичээсэн. ” гэжээ. Драма 8р сарын 28ны өдөр цацагдана.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Content is protected !!