КPOP

Jennie, Rose хоёр Лос Анжелес хотод эдгээр дэлхийн алдартнуудтай уулзалт хийжээ

YG энтертайнмент BLACKPINK хамтлагийн гишүүд Женни, Рүжэ хоёрыг Лос Анжелес хотод хөгжмийн ажлаа хийхээр очсоныг баталснаас хойш тэд аль хэдийн маш олон алдартнуудтай уулзжээ. Одоогийн байдлаар Женни, Рүжэ хоёр эдгээр алдартнуудтай уулзаад байна.

1. Anthony Vaccarello

6-р сарын 27-нд Сент Лораний захирал Энтони Ваккарелло Рүжэгийн энэхүү зургийг өөрийн Instagram хуудсандаа “LA гэнэтийн бэлэг @ roses_are_rosie❤️” гэсэн тайлбартайгаар байршуулсны дараа BLINK-үүдийг гайхшруулсан юм.

2. Moises Arias болон Jaden Smith

Ханна Монтанагийн “Их Рико” дүрээр хамгийн их танигдсан Мойзес Ариас энэ өдрийг Америкийн жүжигчин, дуучин, Уилл Смитийн хүү Жейден Смит болон Женни, Рүжэ нартай өдрийг хамт өнгөрөөжээ.

3. Simi ба Haze Khadra

Женни, Рүжэ хоёулаа Палестины алдарт DJ-нүүд болох Сими болон Хэйз Хадра нартай хамт өдрийг өнгөрөөжээ. 7-р сарын 3-нд ихрүүд @simihaze хэмээх хамтарсан инстаграм хаяг дээрээ Женни, Рүжэ-тэй цуг авхуулсан цөөн зургаа нийтэлжээ.

4. Sofia Richie

Томми Хилфигер, Майкл Корс нартай хамтарч ажилладаг гэдгээрээ алдартай Америкийн загвар өмсөгч София Ричи өөрийн Instagram хуудсан дээрээ Рүжэтэй 7-р сарын 4-ний баяраа тэмдэглэх үеэрээ цуг байгаа зураг нийтэлжээ.

5. Dua Lipa

Женни албан ёсны твиттер хуудсандаа Дуа Липатай цуг байгаагаар харагджээ. Блинкүүд тэднийг цуг дуу хийснээс хойш иймэрхүү харилцаатай байгаад баяртай байгаа аж.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
0
+1
4
+1
1
+1
1
+1
0
+1
0
+1
0
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Content is protected !!