КPOP

Porsche, Bvlgari зэрэг дэлхийн томоохон брендүүд Kris Wu-ээс татгалзаж эхэллээ

Крис Ву б.э.л.ги.йн х.үч.ир.х.и.й.лэ.лтэй холбоотой маргаанд орсоноос хойш дэлхийн брендүүд харилцаа холбоогоо таслахаар хурдан хөдөлж эхлээд байна. EXO-той дэбютээ хийж, Хятадад од болсоноор Крис Ву янз бүрийн сурталчилгаа хийж, дэлхийн хэд хэдэн брэндийн элч болоод амжсан юм.

Энэ долоо хоногийн эхээр 19 настай хятад охин Крис Ву-г өөртөө болон бусад 30 охинд хүч хэрэглэсэн гэж буруутгаж байгаа гэсэн мэдээлэл цацагдсан билээ. Хэдийгээр Крис Ву олон нийтийн мэдээллийн хэрэгслээр бүх мэдэгдлийг үгүйсгэж байгаа ч брэндүүд цаашид нэр хүндэд сөргөөр нөлөөлнө хэмээн үзэж Крис Вутай байгуулсан гэрээгээ цуцлах нь зүйтэй гэж шийдэн цуцалсаар байна.

Louis Vuitton Weibo сайтад 2018 оноос хойш тэдний элчээр ажиллаж байсан Крис Вутай хамтын ажиллагаагаа шү.үхи.йн мө.р.д.өн бай.ца.ал.тын дүн гарах хүртэл зогсоохоо мэдэгдэв. Нэмж дурдахад Бвлгари, Порше нар мөн алдартантай байгуулсан гэрээгээ цуцлахаа мэдэгдээд байна. Порше 2021 оны 4-р сард тэдний автомашины уралдааны хэвлэлийн төлөөлөгчөөр сонгогдсон Крис Вутай хийсэн гэрээг даруй дуусана гэдгээ мэдэгджээ. Энэ долоо хоногт гарсан хэд хэдэн маргааны дараа Крис Ву-гаас татгалзаж байгаагаа зарласан бусад олон брэндүүд бий.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
+1
0
+1
1
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
2
Дэлгэрэнгүй харуулах

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: Content is protected !!